Дарханы түр зам эвдэрснээр нэмэлт 4 тэрбум төгрөгөөр засна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-12 09:59 GMT+8

Бид өглөөний 10:30 цагт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын засварын ажил хийж байгаа хэсэгт дээр ирлээ. Өдөрт 6000, оргил ачааллын үед 12 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог тус замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд зургаадугаар сарын 17-оос өргөтгөн, шинээр барьж эхэлсэн билээ.

Дөрвөн эгнээтэй болгох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ оны  11 дүгээр сар гэхэд одоо байгаа хоёр урсгалыг шинээр барьж ашиглалтад оруулах юм.

“Доич Роуд” компанийн захирал Г.Идэрбат “Манай компани нэгдүгээр хэсэг болох 37.26 км авто замын 50 цэгийн гүүр хоолойны ажлыг хийж байна. Нийт 50 хоолойноос 20 хоолойны суурийг ухаад бетон хийхэд бэлэн болсон. Нийтдээ 11 хоолойны суурь цутгасан. Цаг агаарын нөхцөл байдал ажил хийхэд хүндрэл учруулж байна. Бид долоо хоногтоо 3-4 өдөр л ажиллаж байна. Манайх түр замын ажилд оролцохгүй. Түр замууд нь нээгдээд замаа хаагаад эхэлбэл хийх ажил их л байна” хэмээв.

Зам засварын ажил хийх үеэр тээврийн хэрэгсэл зорчих түр замыг 1,7 тэрбум төгрөгт тааруулан шороо түрж хийхээр төлөвлөсөн. Гэвч арчилж хариуцах эзэн тодорхойгүй, газрын нягтшил эвдрэлийг тооцоолоогүйн улмаас тээврийн хэрэгсэл зорчход хүндрэл учраад байгаа юм.

Түр замын зорчих хэсэг бороонд хагарч, эвдэрснээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч, дугуй хагарах шаварт суух зэрэг тохиолдлууд гарч байна. Тиймээс энэ сарын 02-нд Зам тээврийн яаманд болсон хурлаар нэмэлт 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас авч түр замыг бүхэлд нь хайргаар хучихаар болсон ба төрийн өмчид АЗЗА компаниуд барьж, гүйцэтгэгч компаниуд арчилгааг нь хариуцахаар болсон юм.

“Үйлсийн зам” компанийн захирал Д.Энхбаатар “Одоогийн байдлаар газар шорооны ажил 20 хувьтай явж байна. Ажил эхлээд сар орчим болсон. Ажил эхлэхэд энэ оны аравдугаар сарын 31 гэхэд хөдөлгөөн нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Түүнийхээ дагуу явж байна. Манайх Хайртхааны хөтлөөс 52-ийн даваа уруудаад 20 км замыг хариуцаж хийж байна. Үүний 7.3 км түр замыг бид өөрсдөө засаж янзалсан. Бусдыг нь яамтай гэрээ байгуулсан АЗЗА компаниуд хийж байгаа хараахан дуусаагүй” гэв.

Замын нэмэлт хоёр эгнээг нь ирэх онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь иргэд ойролцоогоор нэг жилийн турш тус түр замаар зорчино гэсэн үг. Хэрэв түр зам ийм байдалтай хэвээр үлдвэл өвлийн цас, мөснөөр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учрих эрсдэлтэй байгаа юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 233 санал өгсөн байна.

Дээшээ