Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг өнөөдөр 11:40 цагт Монголын Үндэсний музейд нээх гэж байна.
Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож байжээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “...Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Халх голын байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, Монгол Улсын баатар Л.Дандарын сэлэм, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулав.
Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, баримт бичгүүд байна. Эдгээрээс 17 насандаа Халх голын байлдаанд мордсон Ефрем Андреевич Ковалевын намтар сонирхол татам юм. Мөн Буриадын Бүгд Найрамдах улсын Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүрмөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковийн 1939 оны 8-р сарын 17-ны №0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэх мэт зүйл байна.
"Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй аж.