Энэтхэгт хүчтэй борооны улмаас 150 гаруй хүн амь үрэгдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-12 10:20 GMT+8

Энэтхэг улсад Муссон салхинаас үүдэлтэй хүчтэй аадар бороо орсны улмаас 152 хүн амь үрэгдэж, 17 хүн сураггүй болсон хэмээн орон нутгийн хэвлэлээс мэдээллээ.

Үерт автсан Керала мужийн 165 мянга гаруй хүн гэр орноосоо дүрвэж өмнөд хэсэгт байрлах 1318 тусламжийн лагерьт байрлаж байна. Тус бүс нутгийн 200 орчим айлын байшин, орон сууц нурж сүйдсэн ба 60 хүн амь үрэгдсэн аж. 

Харин зэргэлдээх Карнатака мужид үерийн улмаас 30 хүн амь үрэгдэж, 14 хүн сураггүй алга болсон ба 30 мянга гаруй хүнийг 924 тусламжийн лагерьт байрлуулж байна. 

Энэтхэгийн Гамшгаас хамгаалах үндэсний хүчин, Арми, Эргийн хамгаалалт, Тэнгисийн цэргийн хүчин, Агаарын цэргийн хүчний 44 баг аврах ажиллагаа хийж байна. Өнгөрсөн сард болсон Муссон салхинаас үүдэлтэй үерийн улмаас мөн Энэтхэг, Балба, Пакистан, Бангладеш зэрэг улсуудад 227 хүн амь үрэгдсэн юм. 

Муссон салхи нь есдүгээр сар хүртэл үргэлжилдэг.

Эх сурвалж: CNN

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ