Д.Баяр: Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авбал шүүх өөрчлөгдөхгүй нь

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2019-08-12 11:57 GMT+8

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар МУИС-ийн багш Д.Баяртай ярилцаж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
15:59 2019-08-12

УИХ-ын нэр бүхий 62 гишүүд болон Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн бариад байгаа. Хоёр талаас зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнгөрөгч пүрэв гарагт хуралдаж, Ерөнхийлөгч хуулийн төслийн Шүүх эрх мэдлийн хэсэгт тусгагдсан зарим заалтыг хасах саналыг хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ.

Үүнд, Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах туха Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан юм.

Харин ажлын хэсгийн хүлээн авахаар шийдсэн дээрх заалтууд нь шүүхийн шинэтгэл хийх боломжгүй болгож, одоо байгаа Ерөнхийлөгчөөс хараат шүүх хэвээр үлдэнэ гэдэг шүүмжлэлийг судлаачдын дунд өрнүүлээд байна.

Үүнтэй холбоотойгоор МУИС-ын ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Баяртай ярилцлаа. Тэрээр АНУ-д Penn State law school, Southwestern law school-ийг тус тус дүүргэсэн юм.

11:56 2019-08-12

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ