Хонконгийн эсэргүүцлийн жагсаал иргэдийн дунд түгшүүртэй байдал үүсгэж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-08-12 12:35 GMT+8

Хонконгт гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчдийн өрнүүлж буй жагсаал жуулчид болон оршин суугчдын дунд түгшүүртэй байдал үүсгэж эхэлжээ. Өчигдөр цагдаа нар болон залуучуудын дунд дахин мөргөлдөөн гарсан байна. Жагсаал 10-дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа аж.

Өчигдөр орой цагдаагийн ажилтнууд тэмцэгчдийг бороохойгоор зодож, тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж байгаа нь цахим бичлэгт хадгалагджээ. Мөргөлдөөний улмаас олон хүн гэмтсэн гэнэ.

Хэдийгээр Хонконгийн засгийн газар гэмт хэрэгтний сэжигтнийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг түр хойшлуулаад байгаа ч жагсагчид уг төслийг бүрмөсөн зогсоохыг шаардаж байна. Үүнээс гадна засгийн газрын тэргүүн Керри Ламыг албан тушаалаасаа буухыг шаардаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ