NBA: Майкл Бийзли Дэтройт Пистонс багтай 1 жилийн гэрээ байгууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-12 14:00 GMT+8

Саяхан 5 тоглолтод орох эрхээ хасуулаад байсан чөлөөт агент Майкл Бийзли Дэтройт Пистонс багтай гэрээ байгууллаа. 2008 оны NBA-ийн драфтын хоёр дахь сонголтын хувьд хориотой мансууруулах бодис хэрэглэсэн учраас ийнхүү эрхээ хасуулаад байсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл БНХАУ-д ийм төрлийн гэмт хэрэг маш хатуу хуулийн заалттай байдаг учраас Бийзли тоглох боломжгүй болсон байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Харин Дэтройт Пистонс түүнд ахмад тоглогчийн хамгийн бага цалин буюу нэг жилийн 2.6 сая ам.долларын баталгаагүй гэрээ санал болгосон юм. Улмаар талууд тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор Пистонсын бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа аж.

Бийзлигийн хувьд өнгөрсөн улиралд Лос Анжелес Лейкерс багийн бүрэлдэхүүнд 26 тоглолтод оролцоод Клипперс рүү солигдсон. Улмаар багаасаа хасагдаж БНХАУ-ын лигт Гуандуны Өмнөдийн Барс багт хүчин зүтгэж байсан билээ.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ