UFC: Валентина Шевченко бүсээ амжилттай хамгааллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-12 14:55 GMT+8

Өнгөрсөн амралтын өдөр Уругвайн нийслэл Монтевидео хотод UFC-ийн ээлжит тулаан боллоо. Энэ өдрийн оргил тулаанд эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Кыргызстаны Валентина Шевченко бүсээ хамгаалахаар АНУ-ын Лиз Кармуштай хүч үзжээ. Энэ тулаан 5 үе үргэлжилсэн ч Шевченко шүүгчдийн санал нэгтэйгээр ялалт байгуулж, 2 дахь удаагаа аваргын бүсээ хамгааллаа.

Шевченко тулааны эхнээс дуусах хүртэл хяналтыг гартаа авсан байна. “ESPN”-с гаргасан эмэгтэй тулаанчдын бүх жингийн шилдгүүдийн жагсаалтын 2-р байранд Крис Сайборгтой зэрэгцэн ирээд буй Шевченко өрсөлдөгчөө анхнаасаа л хамгаалах тактиктай гарч ирсэн гэдгийг онцолжээ.

Ялалт байгуулсан Шевченко UFC-ийн дунд болох хагас дунд жингийн аварга Аманда Нунештэй 3 дахь удаагаа хүч үзэхийг хүсч буй гэнэ. Өмнөх хоёр удаагийн тулаанд Аманда ялсан ч тэдгээр тулаанууд тун ойролцоо өрнөсөн билээ. Ялангуяа 2017 онд болсон тулаанд шүүгчдийн шийдвэр хуваагдаж байсан юм. Энэ Ням гарагт UFC 241-ийн оргил тулаанд хүнд жингийн аварга Даниэль Кормье бүсээ хамгаалахаар Стипе Миочичтой тулалдана.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 457 санал өгсөн байна.

Дээшээ