2001 онд дэлгэцнээ гарсан Японы “Spirited Away” хүүхэлдэйн кино Хятадад зургаадугаар сард гарч эхэлснээсээ хойш үзэгчдийг байлдан дагуулж байна. Уг киног Хаяо Миязаки найруулсан юм.
“Spirited Away” киног Хятад даяар 9,000 гаруй дэлгэцээр үзэгчдэд хүргэж байна. Хэдийгээр долдугаар сарын 20-нд дэлгэцээс буух хуваарьтай байсан ч хугацааг нэг сараар сунгажээ.
Киноны орлого наймдугаар сарын 9-ний байдлаар 480 сая юаньд (68 сая ам.доллар) хүрсэн гэнэ.
Өмнө нь Хятадад Японы “Your name” /2016/ , "Stand by Me Doraemon" /2015/ гэсэн хоёр кино гарч, Япон кинонууд дундаас хамгийн их орлогыг олж байв. Харин “Spirited Away” олсон орлогоороо гуравт жагсаж байна.
Хятадад гадаад кино гаргахын тулд тус улсын засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сайн байх нь цаашид Хятадад Япон кино гаргах зөвшөөрөл авахад дөхөм болох ажээ.
Эх сурвалж: NHK