Эрүүл мэндийн даатгал бидний хандлага

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-08-14 09:00 GMT+8

Ямар ч хүн ирээдүйн мэргэжил, боловсрол, гэрлэлт, хэдэн насандаа эцэг, эх болохоо төлөвлөж чадах боловч ирээдүйд өөрийнх нь эрүүл мэндэд учрах өвчинг урьдчилан мэдэх, төлөвлөх боломжгүй байдаг. Нөгөө талаас, өвчин туссан тохиолдолд эмчилгээ, эм тарианд багагүй мөнгө шаардагддаг учраас олон өрх гэр, хувь хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд өр тавих, эсвэл эд хогшлоо зарахад хүрдэг. Мөн эмчилгээний зардал нь өндөр өртөгтэй хорт хавдар гэх мэт өвчний гаралт нэмэгдэж буй манай нийгэмд эмчилгээний зардал цуглуулах сайн үйлсийн аян тогтмол өрнөх болжээ.

Энэ нь мэдээж бидний эрүүл мэнддээ хандах хайхрамжгүй байдал болон өвчин үүсгэгч шалтгаан, нөхцөлүүд элбэг байгааг харуулж байгаа бөгөөд ирэх жилүүдэд ч хүн амын дундах хорт хавдар болон бусад өвчлөл буурхааргүй хандлага ажиглагдаж байна.

Хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр өвчлөлийн гаралт түүнийг даган нэмэгдэж байдаг. Манай улсын хүн амын дундаж наслалт 2018 оны мэдээгээр эмэгтэйчүүд 75 эрэгтэйчүүд 66 байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд бараг л дэлхийн эмэгтэйчүүдийн дундаж наслалтад дөхөж очсон үзүүлэлт юм. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт ч аажмаар нэмэгдэж байгаа үзүүлэлт. Үүнээс гадна халдварт бус өвчний гаралт хотжилтын сүүдэр буюу амьдралын буруу хэв маяг, агаар, хөрсний чанар, хорт зуршлын хэрэглээ зэрэгтэй хамааралтайгаар маш ихээр гарах болсон нь хувь хүнийг эрүүл мэнд болон санхүүгийн эрсдэлээ тооцох ёстойг өөрийн эрхгүй сануулж байна.

Энэ тохиолдолд бид эрүүл мэнддээ анхаарахаас гадна ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлийг тооцох ёстой юм.

Нийгмийн эрүүл мэндийн талаар хийсэн албан судалгаагаар хөгжиж буй улс орнуудад эрүүл мэндтэй холбоотой зардлаас болж санхүүгийн хүндрэлд орох тохиолдлууд их гардаг гэдэг дүгнэлт гарчээ.

Дээрх асуудлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд цаг хугацааны хувьд янз бүрээр туулан өнгөрсөн байдаг бөгөөд эрүүл мэндийн даатгал гэх механизмыг нэвтрүүлж өнөөг хүртэл хөгжүүлсээр байна.

Манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог 1994 оноос нэвтрүүлсэн бөгөөд орчин үед хувийн эрүүл мэндийн даатгалын систем давхар нэвтэрч ард иргэдэд илүү өргөн боломжийг санал болгож байгаа юм.

Хувийн эрүүл мэндийн даатгалын давуу талууд:

  • Үйлчлүүлэгч сонголт хийх өргөн боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн судалгаанд тулгуурлан хорт хавдрын даатгал гэх мэт төрөлжсөн үйлчилгээг иргэд санал болгож байна
  • Хувь хүний орлогоос үл хамааран даатгалын үйлчилгээ хүртээмжтэй байдаг. Жишээлбэл, сард 6000 төгрөг төлөөд ирээдүйд учирч болох хорт хавдрын эмчилгээний зардлын асуудлыг шийдэх тогтолцоог санал болгож байна
  • Үйлчилгээний хувьд цаг зав хэмнэсэн, аль ч насны хүнд ашигтай, ойлгомжтой
  • Даатгалд хамрагдаад ердөө зургаан сар болсны дараагаас нөхөн төлбөр авах эрх нь нээгддэг ба нөхөн төлбөр авах процесс нь чирэгдэлгүй гэх мэт давуу талуудыг агуулсан үйлчилгээ хэн бүхний өмнө нээлттэй байна.
  • Гагцхүү түүнийг цаг алдахгүй ашиглаж, амьдралынхаа хариуцлагатай хэрэгцээ болгон нэвтрүүлэх хандлага, алхам хийх л иргэдэд үлдэж.

Монголын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны судалгаа хийгдсэн бөгөөд уг судалгаанд нэгэн сонирхолтой дүгнэлт байсан нь хувь хүний боловсролын төвшин нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал нэмэгдэж байжээ.

Энэ нь хувь хүний хариуцлага, эрүүл мэндийн боловсрол, эрсдэлийг үнэлэх чадвар зэрэгтэй салшгүй холбоотой аж.

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 312 санал өгсөн байна.

Дээшээ