Б.Баярсайхан: Дэргэдээ цэцэрлэгтэй 11 байгууллага байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-12 18:36 GMT+8

Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Хүүхэд бүр цэцэрлэгт” албан байгууллагуудын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл уулзалт хийлээ.

Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж  2019 онд  13455 хүүхэд хүлээн авах чадалтай 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар болсон хэдий ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй 20 мянга гаруй хүүхэд байх урьдчилсан дүн гарсан байна.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг бий болсноор ажилтнаа ажилд нь тогтвортой байлгахад маш өндөр ач холбогдолтой

Өнгөрсөн хичээлийн жилд нийт 1435, үүнээс төрийн өмчийн 889, хувийн өмчийн 546 цэцэрлэгт 261,354 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан бөгөөд хамрагдаж чадаагүй 46305 хүүхэд байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Байгууллагын цэцэрлэг байгуулах нь аж ахуй нэгжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэн  байгууллагын ажилтнуудын ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, ажилтнуудыг  ажилдаа тогтвортой ажиллах боломжийг олгоно. Хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн цэцэрлэгтэй байгууллага 11 бий. Үүнд Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 7 бүлэг цэцэрлэг, Тагнуулын ерөнхий газрын дэргэд 4 бүлэг, Гадаад хэргийн яамны дэргэд 2 бүлэг, МУБИС-Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн дэргэд 4 бүлэгтэй цэцэрлэг, Гэрлэх ёслолын ордон, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагуудад нийт 1342 хүүхдийг цэцэрлэгт хамруулан ажиллаж байна.

Өнөөдрийн түншлэл уулзалтад “Сүү” ХК, “Денимон” ХХК, “Говь” ХК, “Гоёл кашмер”, Нийгмийн хариуцлагын сан, “УБЦТС ТӨХК“Тус солюшн” ХХК, Эко үйлдвэрлэл инноваци сан, Төрийн банк, Хөгжлийн тойрог, Гаалийн зөвлөх зуучлалын холбоо, “БСБ сервис” ХХК гэх зэрэг үндэсний 20 гаруй томоохон аж ахуйн нэгжүүд оролцлоо.

Сүү ХК-ны захиргааны нөөцийн дарга Б.Цэрэндорж “Манай компаны хувьд дэргэдээ ажилтны хүүхдүүдийг хамруулахаар, цэцэрлэг байгуулахаар ярьж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа цаг үеэ олсон нийгэмд хэрэгцээтэй чухал гэж бодож байна.  Байгууллагын дэргэдэх цэцэрлэг бий болсноор ажилтнаа ажилд нь тогтвортой байлгахад маш өндөр ач холбогдолтой” гэв.

Ц.Уянга

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ