"Сауд гоби коэл транс" компанийн тусгай зөвшөөрлийг ЦУЦАЛЛАА

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-13 08:32 GMT+8

Ашиг малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас "Сауд гоби коэл транс" компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл бүхий "Сауд гоби коэл транс" болон бусад компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж тус нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах үүрэг өгсөн.
Энэ дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын өнөөдрийн тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тус компани зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ийнхүү шийдвэрлэжээ.

Шийдвэрийг өнөөдөр 19.00 цагт шуурхай хурал зарлан мэдэгдсэн байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ