Дэлхийн хамгийн баян гэр бүлийн хөрөнгө цагт $4 саяар өсдөг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-13 08:45 GMT+8

Дам дамжсан хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 1.4 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. Дэлхийн тэргүүн баян гэр бүлийн хөрөнгө минутад 70 мянга, цагт дөрвөн сая, өдөрт 100 сая ам.доллараар арвиждаг гэсэн толгой эргэм тооцоо бий. Өөрөөр хэлбэл, Walmart дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг уолтоны гэр бүлийнхний хөрөнгө таныг энэ өгүүллийг уншиж эхэлснээс хойш хэдхэн хоромд 23000-аар өссөн гэсэн үг.

Гэтэл энэ хугацаанд Walmart-ын шинэ ажилтны цагийн хөлсийг 11 ам.доллараар тооцвол ердөө зургаан цент олно. Хэт их эд баялаг, хөрөнгийн ялгаа өнөө цагт хэтэрхий тэгш бус байгаа нь гайхал төрүүлж буй. Их дэлгүүрийн сүлжээг залгамжлагч Сэм Уолтон урьд үзэгдээгүй хурдаар баялгаа арвижуулж байгаа ба тэр ганцаараа биш юм.

Парис, Сиэтлээс эхлээд Хонконгт хүртэл баян, ядуугийн ялгаа улс төрийн тэсрэх аюултай асуудал болоод байна.

Эдний гэр бүлийн хөрөнгө 2018 онд 191 тэрбум ам.долларт хүрч, 39 тэрбумаар нэмэгдсэнээс хойш дэлхийн жагсаалтыг тэргүүлж байна. харин Америкийн бусад удам дамжсан баячууд ард нь ойрхон бичигджээ. Чихрийн брэндээр алдартай Марсын гэр бүлийн хөрөнгө 127 тэрбумд хүрч, мөн онд 37 тэрбумаар ахисан бол аж үйлдвэр, улс төрд хүчтэй байр суурьтай Кохынхон 26 тэрбумаар баяжиж, нийт 125 тэрбум ам.доллар эзэмших боллоо. 

Ийм байдал дэлхий даяар тархаж байна. Америкийн хамгийн баян болох 0.1 хувь нь 1929 оноос үндэсний нийт баялгийн ихэнх хэсгийг эзэмшиж байгаа бол Ази, Европт ч адил болжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн баян 25 гэр бүл нийт 1.4 их наяд ам.доллар эзэмшиж байгаа нь өнгөрсөн жилээс 24 хувиар өслөө. Зарим шүүмжлэгч үүнийг капитализмыг засах ёстойг харуулсан үзүүлэлт гэдэг.

Парис, Сиэтлээс эхлээд Хонконгт хүртэл баян, ядуугийн ялгаа улс төрийн тэсрэх аюултай асуудал болоод байна. Хямрал хурцдах тусам тэрбумтны залгамжлагчид хүртэл баялгийн татварыг дэмжиж эхэлжээ. Жишээ нь, Bloomberg-ийн жагсаалтад 17-д бичигддэг Лизел Симмонс “Гагнаас нь салж унах гэж байгаа улс оронд баялаг хураахаас өөр юм хийхгүй байна. Бид ямар нэг зүйл хийх ёстой. Энэ бол бидний амьдрахыг хүсдэг Америк биш” хэмээн өгүүлсэн юм.

Саяхны нэг жишээ бол Саудын хааны гэр бүл. Саудын гэр бүлийн гишүүд сүүлийн 50 жилд хааны сангаас 100 тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө хүртсэн аж. Гэхдээ энэ бол нэлээд багасгасан тоо. Саудын Арабын эдийн засгийн ноён нуруу болдог Saudi Aramco дэлхийн хамгийн ашигтай нефтийн компани. Тус улс компанийн хувьцааг нээлттэй арилжиж, хоёр их наяд ам.доллар босгоно хэмээн найдаж буй.

Бүгдийг авч үзвэл дэлхийн хамгийн баян 25 гэр бүл өнгөрсөн онтой харьцуулахад баялгаа 250 тэрбум ам.доллараар өсгөлөө.

Удам залгасан тэрбумтнуудын хөрөнгийг тооцох нь мэдээж нарийн шинжлэх ухаан биш. Хэдэн арван жил, заримдаа зуунаар хуримтлуулж, хувьцаанд оруулсан гэр бүлийн эзэмшлийн жинхэнэ цар хүрээг гаргахад нэн төвөгтэй. Тухайлбал, Рокфеллер, Ротшильд нарын хөрөнгийг тооцож гаргая гэхэд хэт сарнисан байдалтай байдаг. Эдний хөрөнгийг шалгах аргагүй тул жагсаалтад оруулаагүй хэрэг. Гэхдээ бидний тооцоолж чадсан хэсгийн орлогыг харахад гол төлөв хүү, татварын хөнгөлөлт, зохицуулалт, инновацаас орсон байна. Жишээ нь, Koch Industries компани гарааны капиталын сантай.

Бусад орноос жагсаалтад багтсан нэрсийг харвал Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шанель, Италийн хүнсний тэрбумтан Ферреро нарыг нэрдлэж болно. Энэтхэгийн Амбанийн гэр бүл өнгөрсөн онд хөрөнгөө долоон тэрбумаар арвижуулж, 50 тэрбум ам.долларт хүргэжээ. Бүгдийг авч үзвэл дэлхийн хамгийн баян 25 гэр бүл өнгөрсөн онтой харьцуулахад баялгаа 250 тэрбум ам.доллараар өсгөлөө. Гэхдээ баячууд заавал баяжсан гэж үзэх нь учир дутагдалтай.

Жишээ нь, BMW-д хувьцаа эзэмшигч Куандтын гэр бүлийн зэрэглэл найман байраар доошилжээ. Түүнчлэн Дассау, Дункан, Ли, Хэрстийн гэр бүлүүд том 25-ын жагсаалтаас хасагдав. Campden Wealth фирмийн шинжээч Ребекка Гуч “Гэр бүлийн эзэмшдэг бизнес өсөлтөөс бууралт руу шилжиж байна. Тэдний хөрөнгө оруулалт сайн төрөлжөөгүй бөгөөд дараа үеийнхэнд шилжүүлэхэд асуудал гарч магадгүй” хэмээн онцолсон юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ