Алт тушаалт 20 хувиар буурчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-13 12:55 GMT+8

АЛТНЫ ХАНШ ОН ГАРСААР 17 ХУВЬ ӨСЛӨӨ

Олон улсын зах зээлд алтны ханш зургаан жилийн дээд цэгтээ ойр буй энэ үед манай улсын төв банкны алт худалдан авалт өмнөх оныхоос 20 орчим хувиар буурлаа. 

Энэ оны долдугаар сарын байдлаар төв банкинд тушаасан алтны хэмжээ 7.5 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тонноор бага дүнд тооцогдож байна. Хэдийгээр 2019 он хэдийн талдаа орсон ч төв банкны алт худалдан авалт төлөвлөсөн дүнгийнхээ 30 хувьтай тэнцэж буй нь энэ юм.

Монголбанк зөвхөн долдугаар сард 1.5 тонн алт худалдан авсан нь жилийн өмнө 2.2 тоннд хүрч байсантай харьцуулахад сарын дүнгээр 649 килограммаар буурчээ. Өнгөрсөн сард төв банк нэг грамм алтыг дунджаар 120.6 мянган төгрөгөөр худалдан авлаа. Монгол Улс энэ онд алтны экспортоос нийт 83 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Нийт 21 тонн алтыг нэг унцыг нь дунджаар 1252 ам.доллараар борлуулахаар тооцсон юм. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар 4.3 тонн алт экспортолж, 195 сая ам.доллар олоод байна.

Олон улсад алтны ханш, эрэлт зэрэг нэмэгдэж, борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжийг гадаад зах зээл бэлхнээ санал болгож байна. Гэвч харалган бодлогын гайгаар Монгол Улс өмнөх зорилтоо ч биелүүлж чадахгүйд хүрч магадгүй. Он гарсаар олон улсын зах зээлд алтны ханш 17 хувиар өсжээ. 

АЛТ ТУШААЛТ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 30 ХУВЬТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Тэгвэл АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хурцдаж, дэлхийн эдийн засаг удааширч, төв банкууд мөнгөний бодлогоо зөөллөж буй нь алтны ханш цаашид ч ахин дээшлэх таатай хөрс болж байна.

Мөн олон улсын санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал хүрээгээ тэлж буй энэ үед эрсдэлээс зайлсхийсэн хөрөнгө оруулагчид найдвартай хэрэгсэлд тооцогддог алт руу хошуурцгаах болов. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн таваарын биржид алтны ханш 1.2 хувиар нэмэгдэж 1,502.30 ам.доллар болсон нь 2013 оноос хойших огцом өсөлт болов. Ирэх саруудад алтны ханш өснө гэж шинжээчид таамаглаж буй. Goldman Sachs группийн тооцоогоор алтны ханш 1600 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Goldman Sachs группийн тооцоогоор алтны ханш 1600 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Түүнчлэн алтны ханштай урвуу хамааралтай ам.долларын үнэ суларч байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын холбооны нөөцийн банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулсан. Ингээд зогсохгүй энэ онд нийт гурван удаа бодлогын хүүгээ суллана гэж Goldman Sachs таамаглаж байгаа. АНУ ийнхүү ам.долларын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн хэрээр “ногоон”-ы ханш суларч, алтны ханш чангарахад давхар түлхэц үзүүлэх нь.

Дэлхийн геополитик хийгээд худалдаа, эдийн засгийн салбарт эрсдэл эрс өсөж эхэлсэн тул төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж байна. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн төв банкууд нийт 224 тонн алт худалдан авчээ. Харин эхний хагас жилийн байдлаар нийт хэмжээ нь 374 тоннд хүрсэн нь 2000 оноос хойших хамгийн өндөр дүн болов.

Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар гадаад валютын албан нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн бол энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа. Гэхдээ зарим шалтгаан, нөхцлийн улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байж магадгүй гэж төв банкнаас мэдэгдсэн. Дэлхийн улс орнууд ханшийн уналт, санхүүгийн савлагаанаас хамгаалах гол шийдлээ алт болгож байна. Ялангуяа, Монгол шиг хөгжиж буй орнууд валютын ханшийн шуургыг давах хөшүүрэг нь алт болохоор байгаа ч өнгөрсөн онтой харьцуулахад бага хэвээр байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ