ТЕННИС: Энди Мюррэй Америкийн нээлттэй тэмцээнд тоглохгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-13 16:45 GMT+8

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Английн алдарт теннисчин Энди Мюррэй өнгөрсөн шөнө Синсиннатид Францын тамирчин Ричард Гаскүтай таарч 6-4, 6-4 харьцаатай ялагдал амслаа.

Тоглолтын дараа Мюррэй хэлэхдээ "Би удахгүй болох Америкийн нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд оролцохгүй. Энэ тоглолтод оролцохоос өмнө би ийм шийдвэр гаргаж чадахгүй байсан байх. Гэхдээ тоглолт дууссаны дараа шийдвэрээ гаргахад илүү хялбар боллоо" гэжээ.

Тэрээр тэмцээнийг өнжих болсон гол шалтгаан нь ташааны гэмтэлтэй байгаа юм. Ричардтай хийсэн тоглолтын үеэр гэмтэл нь түүнийг хангалттай тоглуулж чадаагүй улмаас Америкийн нээлттэй тэмцээнийг өнжиж амрахаар шийджээ.

Өдгөө 32 настай Мюррэйн амрах болсон бас нэг шалтгаан нь 8 сарын 26-нд болох Нью Йоркийн их дуулгат Британи улсаа төлөөлөн хосын төрөлд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

н.Тулга

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ