САГСАН БӨМБӨГ: Кайл Лаури ДАШТ-д оролцохгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-13 15:45 GMT+8

Өнгөрсөн улирлын NBA-ын аварга Кайл Лаури бүтэн зуны турш шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж бэлтгэл хийгээд байсан билээ. Харамсалтай нь түүний эрүүл мэндийн асуудал 100% эрүүл биш байсан юм.

Тэрээр саяхан баруун мөр болон эрхий хуруундаа мэс ажилбар хийлгэсэн ба өөрийгөө бүрэн тоглох боломжтой хэмээн үзэж шигшээ багтаа тус болмоор байгаагаа удаа дараалан илэрхийлж байжээ.

Харамсалтай нь шигшээ багийн эмч нар түүнийг тоглохыг нь хориглож хагалгааны дараа бүтэн тоглолтод оролцоход хэтэрхий эрсдэлтэй хэмээн үзжээ. Улмаар Кайл Лаури Хятадад болох Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өнжихөөр боллоо.

Одоо шигшээ багт нийтдээ 16 тамирчид байгаа ба хамгийн сүүлчийн мэдүүлгээ энэ долоо хоногийн сүүлээр Грег Попович тэргүүтэй дасгалжуулагчдын бүрэлдэхүүн тэмцээний зохион байгуулах хороонд илгээх аж.

н.Тулга

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ