Италийн “Интер Милан” клубт тоглож байсан Нидерланд хагас хамгаалагч Уэсли Снейдер мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа дуусгажээ. 35 настай тоглогч өнгөрсөн улиралд Катарын “Аль-Гарафа” багт харьяалагдаж байсан юм. Ид үедээ дэлхийн шилдэг довтолгооны хагас хамгаалагчаар нэрлэгдэж явсан Снейдер нутгийнхаа “Аякс” клубын академиэс карьераа эхэлсэн бөгөөд 2007 оны зун “Реал Мадрид”-д ирсэн билээ.
Нидерланд хагас хамгаалагч Испанид 2 улирал тоглохдоо 66 тоглолтод талбайд гарч, 11 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгөн Испанийн Ла Лигийн аварга болсон юм. Үүний дараа Италийн “Интер”-д ирснээр түүний карьерын оргил мөчүүд иржээ. Тэр тусмаа 2010 онд дасгалжуулагч Жозе Моуриньогийн удирдлагад Сери А, Италийн цом, Аваргуудын Лигт түрүүлж, тухайн зундаа шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-д үзүүрлэсэн билээ.
Уэсли Снейдерийн карьер:
Аякс (2002-2007) – 180 тоглолт, 58 гоол, 45 ассист
Реал Мадрид (2007-2009) – 66 тоглолт, 11 гоол, 11 ассист
Интер Милан (2009-2013) – 116 тоглолт, 22 гоол, 35 ассист
Галатасарай (2013-2017) – 175 тоглолт, 45 гоол, 44 ассист
Ницца (2017-2018) – 8 тоглолт, 1 ассист
Аль Гарафа (2018-2019) – 27 тоглолт, 16 гоол, 6 ассист
А.Одбаяр