Алдаж болохгүй тоглолтуудыг нэрлэе: АРАВДУГААР САРЫН 22: НЭЭЛТИЙН ҮДЭШ
Нью Орлеанс Пеликанс @Торонто Репторс
Торонто Рэпторс баг түүхэндээ анх удаа Скошиа Банк арэнад аваргын тугаа зална. Мөн Заян Уиллиамсон өөрийн мэргэжлийн замналын анхны тоглолтоо хийх юм.
Лос Анжелес Лэйкерс @ Лос Анжелес Клипперс
Мөн энэ үдэш Лос Анжелес хотын хоёр багийн тулаан өрнөнө. Аль аль баг нь хүчээ нилээдгүй зузаатгаад амжсан билээ.
Арваннэгдүгээр сарын 7:
Бостон Селтикс @Шарлотт Хорнетс.
Сүүлийн найман жил Шарлотт хотынхоо төлөө бүхнээ зориулсан Кэмба Уокер Спэктрум центрт эсрэг багийн дүрээр зочлон тоглох анхны тоглолт. Тэрээр Хорнетсийн төлөө нийт 605 тоглолтод оролцож 19.8 оноо, 5.5 дамжуулалт, 3.8 самбар дунжилсан юм.
Арваннэгдүгээр сарын 27:
Брүүклин Нэтс @Бостон Селтикс
Кайри Ирвинг Бостон Селтикс багийн төлөө хоёр улирал тоглосныхоо дараа Брүүклин Нэтс багийн төлөө ТД Гарденд зочлон тоглох юм. Түүнийг Бостон Селтикс багийн хөгжөөн дэмжигчид таатай хүлээж авах болов уу эсэх нь эргэлзээтэй юм. Энэ асуултын хариултыг 11-р сарын 27-нд бид мэдэхээр болжээ.
Лос Анжелес Лэйкерс @Нью Орлеанс Пеликанс
Мөн л нэгэн супер од тоглогч эсрэг багийн дүрээр өөрийг нь NBA-д өлгийдөн авсан багийнхаа эсрэг тоглохоор болжээ. Тэрээр Пеликансын эсрэг 466 тоглолтод оролцож 23.7 оноо, 10.5 самбар дунджилсан хэдий ч тийм ч таатай бишээр харилцаагаа хоёр тал өндөрлүүлсэн юм.
Арванхоёрдугаар сарын 11:
Лос Анжелес Клипперс @Торонто Рэпторс
Рэпторс баг болон Торонто хотын нэгхэн улирлын дотор гайхалтай мөрөө үлдээж чадсан нэгэн эрхэм өрсөлдөгч багийн дүрээр Торонто хотод зочлон тоглохоор болсон байна. Рэпторс багийн үнэн ч дэмжигчид түүнийг баатарын дүрээр угтаж авах болов уу...
Арванхоёрдугаар сарын 25: Зул сарын тоглолтууд
Зул сарын баяраар лигийн зүгээс үзэгчид, хөгжөөн дэмжигчиддээ хамгийн супер тоглолтуудаараа бэлэг барьдаг уламжлалтай билээ. Энэ жилийн зул сарын тоглолтуудыг дахин дурьдвал:
Бостон Селтик @Торонто Рэпторс
Миллоуки Бакс @Филадельфиа 76
Лос Анжелес Клипперс @ Лос Анжелес Лэйкерс
Хьюстон Рокетс @Голдэн Стэйт Уарриорс
Нью Орлеанс Пеликанс @Денвер Наггетс
Нэгдүгээр сарын 9:
Хьюстон Рокетс @Оклахома Сити Тандер
Энэ зуны солилцоо наймаагаар Тандер багийн хамгийн хайртай тоглогч Рассел Уэстбрүүк Хьюстон Рокетс багт нэгдсэн билээ. Тэгвэн 1-р сарын 9-ний өдөр тэрээр Чесапик Аренад эргэн ирэхээр болсон байна.
Нэгдүгээр сарын 20:
Нью Орлеанс Пеликанс @Мемфис Гриззлес
Энэ жилийн шилдэг шинэ тоглогчид нүүр тулах өдөр. Драфтын тэргүүн сонголт болох Заян Уиллиамсон болон драфтын #2 Жа Морант нарын өрсөлдөөнийг илүү том тайзнаа харахаар болсон билээ.
Хоёрдугаар сарын 5:
Голдэн Стэйт Уарриорс @Брүүклин Нэтс
Энэ зуны томоохон солилцоонуудын нэг Д’Анжело Рассел Нэтсийн талбайд эргэн зочлох өдөр. Хэрэв Кевин Дурант эрүүл байсан бол энэ өдрийн тоглолтыг улам чимэх байсан нь тодорхой билээ.