Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд шоронгийн дарга асан ялалт байгуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-13 14:15 GMT+8


Гватемалын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Вамос намаас нэр дэвшигч консерватив үзэлт, шоронгийн дарга асан Алехандро Жиамматей 59 хувийн санал авчээ. Нийт сонгогчдын 95 хувь нь саналаа өгсөн бөгөөд түүний өрсөлдөгч зүүний төв үзэлт Сандра Торрес 41 хувийн санал авсан байна.

Түүний өрсөлдөгч экс тэргүүн хатагтай Торрес гурав дахиа нэр дэвшиж буй бол Алехандро Жиамматей 4 дэх удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулжээ. Гватемалчуудад тулгамдсан асуудал нь ажилгүйдэл, үнийн өсөлт, авлига. 

“Энэ сонгууль амаргүй байсан, гэвч би зорьсондоо хүрлээ. Туйлын хайртай эх орныхоо Ерөнхийлөгч болох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид Гватемалын дахин сэргээн босгох болно” гэж хэлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч 4 жилээр, нэг удаа сонгогддог. Одоогийн Ерөнхийлөгч Жимми Моралисийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 2020 онд Алехандро Жиамматей Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авна.

63 настай нэр дэвшигч Вамос намаас дөрөв дэх удаагаа нэр дэвшин ялалт байгуулсан нь энэ аж.

2014 оны байдлаар Гватемал нь Хүний хөгжлийн индексээр Латин Америк, Карибын тэнгисийн 33 орноос 31 дүгээр байрт оржээ. 

Эх сурвалж: bbc.com 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ