Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан барилдаан болов. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосон юм. Барилдааныг хоёр аварга магнайлан барилдсан бөгөөд зүүн жигүүрийн тэргүүн бөх, улсын аварга Ч.Санжаадамба хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын заан О.Хишигбаатарт өвдөг шороодов. Харин баруун жигүүрийн тэргүүн бөх, улсын аварга Э.Оюунболд “Ар гэрт гачигдал гарсан” хэмээн гурвын даваанаас барилдсангүй.
Бай шагнал сайтай, дуулиан шуугиан ихтэй энэ барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Бурхан Буудай” групп, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Баатарын Амарзаяа долоо даван түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Тэргүүн саруул зам” ХХК, “Завхан” дэвжээний бөх, улсын начин Лхагваагийн Лха-Очир үзүүр булаав. Түрүү бөх 10 сая, үзүүр бөх зургаан сая төгрөг гардсан юм. Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж нар шалгарлаа.
Оноолтыг дөрвийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
- П.БҮРЭНТӨГС у.а – Я.Бумбаяр а.х
- М.ӨСӨХБАЯР у.з – Э.Сумьяабат а.а
- Ш.Уламбаяр у.х – М.БЯМБАДОРЖ а.а
- Т.БЭГЗСҮРЭН у.х – Э.Ууганбаяр а.х.а
- Б.Заяамандах у.н – Д.АМАРСАЙХАН у.н
- Б.АМАРЗАЯА у.н – Ц.Чимэддорж у.н
- Ц.ОДБАЯР у.н – Б.Ганхуяг у.н
- Л.ЛХА-ОЧИР у.н – Бо.Батжаргал у.н
Тавын даваа
- П.Бүрэнтөгс – Л.ЛХА-ОЧИР
- М.ӨСӨХБАЯР – Ц.Одбаяр
- Т.Бэгзсүрэн – М.БЯМБАДОРЖ
- Б.АМАРЗАЯА – Д.Амарсайхан
Зургаагийн даваа
- М.Өсөхбаяр – Б.Амарзаяа
- Л.ЛХА-ОЧИР – М.Бямбадорж
Долоогийн даваа
- Б.АМАРЗАЯА – Л.Лха-Очир