NBA-ын драфтын тэргүүн сонголт болж 10 улирлыг тус лигт үдсэн Себастиан Телфэйр зөвшөөрөлгүй буу эзэмшсэн хэргээр 3 жил хагасын хорих ял шийтгэгдлээ. Тэрбээр 2017 оны 1 сард цагдаа нарт саатуулагдаад байсан бол энэ оны 4 сард хэрэг нь тодорхой болоод байсан. Түүнийг замын цагдаа зогсоож шалгах үед машинаас нь мансууруулах өвс болон галт зэвсэг илэрсэн аж.
Энэ хэргийн шүүгч “Сэжигтэн нь зөвшөөрөлгүй галт зэвсэг тээвэрлэж явсан нь эд мөрийн баримтаар нотлогдсон тул хууль ёсны шийтгэлийг оногдуулна” гэсэн юм. Харин Телфэйр “Намайг нийгмээс битгий тусгаарлаач. Би одоо 34 настай. Би одоо БНХАУ-д 6 жил тоглож, гэр бүлээ тэжээх ёстой. Би удахгүй охиноо өлгийдөн авна. Хохирогчгүй хэргийн төлөө Себастиан Телфейр шоронд орох болчихлоо” гэж уг шүүх хурлын үеэр нийгэмд хандаж гуйсан байна.
2004 онд Портландын багт драфтаар очиж, карьерынхаа турш Портланд, Бостон, Миннесота, Клипперс, Кливленд, Финикс, Торонто, ОКС гэсэн багуудад өмсгөлтэй тоглож байсан Телфэйр карьерынхаа турш 7.4 оноо дунджилж байсан билээ. Мөн тэрбээр Брүүклинд байрлах Абрахам Линколны ахлах сургуульд холбогчоор тоглож байх үедээ Спортс Иллүстрэйтэд сэтгүүлийн хавтасны зурагт хүртэл гарч байсан юм.
Б.Энх-Амгалан