ГИМНАСТИК: Симоне Байлс 6 дахь удаагаа АНУ-ын аварга болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-08-13 17:15 GMT+8

2016 онд зуны Олимпийн наадмаас спортын гимнастикийн төрлөөр 4 алтан медаль хүртэж байсан АНУ-ын тамирчин Симоне Байлс улсынхаа олон төрөлтийн АШТ-д 6 дахь удаагаа түрүүлжээ. 22 настай тэрээр энэ амжилтыг үзүүлсэн сүүлийн 70 жилийн хугацаан дахь анхны гимнастикч болсон байна.

Өмнө нь 1952 онд Клара Шрот АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 6 дахь түрүүгээ авчээ. Байлс энэ жилийн тэмцээнд нийт 118.5 оноо авсан бол 16 настай Суниса Ли 113.5 оноогоор удаалсан юм. 2017 онд улсын аваргад оролцож амжаагүй Байлс 2013 оноос хойш оролцсон бүх тэмцээндээ буюу 20 тэмцээнд дараалан түрүүлээд байна.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ