"Солонгосын 7 хоног" эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-13 17:00 GMT+8

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран "Солонгосын 7 хоног" арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй.   

Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан  тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулна.

Тухайлбал, өнөөдөр “K-POP” бүжгийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэж тольдохоос гадна солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ “Shalom" рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ