Таны шинэ зүрх Хятадад “үйлдвэрлэгдэж” болзошгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-14 16:50 GMT+8

Хятадын Qihan Biotech хэмээх старт-ап хүнд зориулсан орлуулах эрхтэн бүтээх судалгааны ажилд 20 сая ам.доллар төвлөрүүлээд байна. Ханжоуд төвтэй генийн засварын уг компани ийм эрхтнийг гахай гэх мэт адгуусан амьтдад ургуулах гэж байгааг эс тооцвол төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ бага энэхүү үйл явдал анхаарал татахааргүй юм. Судалгаа амжилттай болох аваас ийм трансплант буюу шилжүүлэн суулгадаг эрхтэн нь анагаах ухаанд хувьсгал болох юм. Эрэлт хэрэгцээ, мөнгө, цаг хугацаа, соёл аль аль нь таатай нөхцөлдсөн Хятад улс ургуулмал эрхтэн хөгжүүлэх ажилд манлайлж байна.

Ксенотрансплантац буюу хүний гэмтэж, үхэжсэн эдийг адгуус амьтныхаар орлуулах арга Европ тивд бүр XVI зуунаас эхтэй. Харин шинжлэх ухаанд суурилсан арга XIX зуунд үүссэн ч хүний бие мах бодь гаднын эрхтнийг хүчтэй эсэргүүцдэг нь эмч, өвчтөний аль алинд тодорхой болсон тул зогссон юм. Дархлаа дарангуйлах эмийн бүтээгдэхүүн хөгжсөн XX зууны дунд үеэс л энэхүү салбарт эргэлт гарчээ.

Ксенотрансплантац буюу хүний гэмтэж, үхэжсэн эдийг адгуус амьтныхаар орлуулах арга Европ тивд бүр XVI зуунаас эхтэй.

Өдгөө ксенотрансплантац нь анагаах ухааны хүлээн зөвшөөрөгдсөн салбар боллоо. Хүний зүрхний гажигтай хавхлагыг гахайнд ургуулсан хавхлагаар орлуулах нь өдгөө хэдийн энгийн зүйл болж хувираад байна.

Гэхдээ адгуус амьтны иж бүрэн, хэвийн ажиллагаатай зүрх гэх мэт эрхтнийг шилжүүлэх нь хүний бие махбодийн дархлалын хариу урвалыг дарангуйлахтай холбоотойгоор хавьгүй түвэгтэй ажил болдог. Хятадын эрдэмтэд чухам ийм зорилгоор гахайн геномыг өөрчлөх ажилд том амжилт гаргаж дэлхийд тэргүүлэгч боллоо. Эрхтэн ургуулах нь зүрхний өвчнөөс сохрох хүртэлх хүний төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэн анагаахад тус болж чадна.

Анагаах ухааны энэхүү салбарыг хөгжүүлэх сонирхол Хятадад дэлхийн аль ч улсаас илүү. Хүн ам хөгширч, орлого нь ихэссэн Хятад улсад өвчтөн архаг өвчин эмгэгээ эмчлүүлэх, эрхтэн солиулах эрэлт хэрэгцээ эрчтэй өссөн ч нийлүүлэлт хомсодсоор буй. Сүүлийн судалгаагаар Хятадад жил бүр 300 мянган өвчтөнд трансплант шаардагдаж байгаа ч дөнгөж 10 мянга нь донор олж чаддаг ажээ. Тус улс цаазаар авхуулсан ялтнаас эрхтэн ашиглахыг хориглосноос хойш хомсдол улам ихэссэн юм.

Гэхдээ гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах ажилд шийдвэрлэх ёстой бэрхшээл одоо ч олон. Гаднын биетийг эсэргүүцдэг дархлааны тогтолцоотой холбоотой бэрхшээлийг бага багаар шийдвэрлэсээр, хүнд явуулах клиник туршилт ч эхэлсэн. Өмнөд Солонгос, АНУ-ын анагаахын группүүд ийм төрлийн туршилтыг ирэх жилээс эхлүүлэх төлөвтэй. Мэдээж, Хятадын лабораториуд өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй нь ойлгомжтой. 

Адам Минтер

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 309 санал өгсөн байна.

Дээшээ