“Дулааны шугам сүлжээг ухаалаг ажиллагаатай болгоно”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-14 11:50 GMT+8

Улаанбаатар хотын 10500 гаруй барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангадаг “Улааанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил 87 хувьтай байна. 380 гаруй км урттай төв магистраль шугамаар дулаан дамжуулдаг тус байгууллага дулааны шугам сүлжээгээ ухаалаг болгох аж.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ойрын таван жилийн хугацаанд дулааны шугам сүлжээг ухаалаг болгох буюу гаднын температурт тааруулан, мөн төвөөс шугамын дулааныг хянадаг, хаалтын системийг зохицуулдаг болгоно” хэмээн ярив.

Дулааны шугам сүлжээг ухаалаг болгосноор хэрэглэгчдэд температурын зөрүүтэй очдог байсан ус, дулаан тэнцвэржих юм.

“Улааанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь 365 ажилтантай ба 1959 онд байгуулагдсан юм. Тус байгууллага дулааны 2, 3, 4-р цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг ф200-1200 мм-ийн голчтой 379.5 км урт төв магистраль шугам, даралт өсгөх насосын 9 станц, 15069 ширхэг хаалт арматураар дамжуулан 10500 барилга байгууламжид хүргэдэг.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Улаанбаатар хотын дулааны хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна. Бид 12 зогсолт төлөвлөснөөс 12 дахь зогсолтоо хийж дуусгалаа. Энэ жил шинээр 10 км гаруй шугам сүлжээ хийж байгаа ба ирэх сарын 15 гэхэд дуусна. Гэвч үргэлжлэн орох бороо засварын ажлыг бага зэрэг ухрааж байна” гэв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн

  • Зуны их засвар хөрөнгө оруулалтаар 14 байршилд 150-1000 мм голчтой 2.73 хос км шугам, үл хөдлөх тулгуур, хаалт, конденсаторын шинэчлэл хийх ажил 90 хувьтай,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 байршилд 350-1000 мм голчтой 11.65 хос км шугамын өргөтгөл, шинэчлэл хийх ажил 78 хувьтай явагдаж байна.
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 315 санал өгсөн байна.

Дээшээ