Мишель Обама 2020 онд Трамптай өрсөлдөж магадгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-14 09:30 GMT+8

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намынхан Трампыг зайлуулах хүсэлдээ хөтлөгдөн тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн нэрийг дэвшүүлж магадгүй гэнэ.

Тэгвэл одоо 20 хүрээд байгаа намаас шалгаруулах анхан шатны сонгуульд нэр дэвшигчдээс тэс өөр хүн гарч ирнэ гэж Цагаан ордны зөвлөх асан Стив Бэннон таамаглажээ. 2016 оны Трампын ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн Бэннон Fox News сувгийн “Ням гарагийн өглөө” хөтөлбөрт оролцохдоо “Одоо тайзан дээр байгаа хүмүүсээс хэн нь ч Ерөнхийлөгч Дональд Трамптай эн тэнцүү өрсөлдөж чадахгүй гэж бодож байна. Трампыг унагах эн тэргүүний зорилготой Ардчилсан намынхан өрсөлдөөнд орж ирээгүй байгаа нэр дэвшигчийг гаргаж ирэх нь хамгийн зөв хувилбар болно” гэжээ.

Кино зохиолч Майкл Мур 2020 онд Ардчилсан нам Трампыг цохих гол найдвар нь Мишель Обама хэмээн уриалсан юм.

Тэрбээр цааш нь “Би Трампын өрсөлдөгч тодорсон гэдэгт итгэлтэй бус байна. Майкл Блумберг, Хиллари Клинтон, Мишель Обама нарыг хар. Асар их боломжтой хүмүүс. Ардчилсан намын өрсөлдөөнд орж ирэх чадвартай цөөн тооны хүмүүс бол тэд юм” хэмээн тайлбарлав. Нью-Йорк хотын захирагч асан, Bloomberg телевизийг үндэслэгч хийгээд гол хувьцаа эзэмшигч Майкл Блумберг сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ саяхан мэдэгдсэн. 2016 оны нэр дэвшигч хатагтай Клинтон мөн өрсөлдөхгүй гэдгээ зарласан. 

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишель Цагаан ордны төлөө тэмцэх “тэг боломж” байгаа гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэх сонирхолтой намын гишүүд, дэмжигчдийн тоо нэмэгдсээр байна. Үүнд, телевизийн од Опра Уинфригаас эхлээд Далласын багийн эзэн Марк Кюбан нарыг нэрлэж болно. Кино зохиолч Майкл Мур 2020 онд Ардчилсан нам Трампыг цохих гол найдвар нь Мишель Обама хэмээн уриалсан юм. Ноён Бэннон “11, 12 дугаар сард сунгаанд орж ирэх боломж бий. Шинэ нэр дэвшигч анхан шатны сонгуульд ялахгүй байж магадгүй. Гэхдээ их хурлаар гарч ирэх боломжтой” гэсэн санаа дэвшүүлжээ. 

Женнифер А Длауи

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 311 санал өгсөн байна.

Дээшээ