Дональд Трамп Хятадын зарим бараанд ногдуулах татварын хугацааг хойшлууллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-14 09:40 GMT+8

АНУ-ын засаг захиргаа энэ сарын эхээр Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна гэдгээ зарлаж байсан. Харин өчигдөр АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газар зарим бараа бүтээгдэхүүнд оноох татвараа арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал гар утас, компьютер, цахим тоглоомын консул, компьютерын дэлгэц, зарим төрлийн гутал, хувцасны татварын хугацааг хойшлуулсан ажээ. Бусад бараа бүтээгдэхүүнд оноох импортын татвар төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзах үеэр “Энэ шийдвэр нь Зул сарын баярын худалдаанд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалсан арга хэмжээний нэг хэсэг” хэмээн тайлбарлажээ.

БНХАУ-ын Худалдааны сайд АНУ-ын худалдааны төлөөлөгчидтэй утсаар ярьсны дараа дээрх шийдвэрийг зарласан юм. Үр дүнд нь АНУ-ын хөрөнгийн зах зээл сэргэж, “Wall Street”-ийн гурван гол индекс 2 гаруй хувиар өсжээ.

Судлаачдын үзэж буйгаар зарим барааны татварыг хойшлуулсан явдал нь Америк-Хятадын худалдааны дайныг түр хугацаанд намжааж байгаа үзэгдэл юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ