Хятадын цэргүүд Хонконгт үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Хонконгийн хойно байрлах Шэньжэнь хотод цэргийн сургуулилт хийж байна. Бичлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Гэрчүүд “Хятадын цэргүүд Шэньжэнь-ээс Хонконгийн хил рүү ойртож байна” гэсэн тайлбартайгаар цахим ертөнцөд бичлэг тавьж байгаа ажээ.
Бичлэгээс харахад Хятадын цэргүүд ихээхэн зэвсэг, техникээр өөрсдийгөө тоноглосон байна. БНХАУ-ын төрийн хэвлэл эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан цэргийн сургуулилт хийж байгаа гэсэн тайлбар өгөөд байгаа.
Хонконгчууд гэмт хэрэгтний сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэж, 10-дахь долоо хоногтоо жагсаал өрнүүлж байна. Сүүлийн хэдэн хоног Хонконгийг олон улсын нисэх онгоцны буудал дээр тэмцэл үргэлжилж, өчигдөр 300 орчим нислэг цуцлагдаад буй.
Энэ долоо хоногт Хятадын засаг захиргаа Хонконгийн жагсагчдыг "Террорист" хэмээн тодорхойлоод, цаашид энэ асуудалд улам хатуу байр суурь баримтлахаа мэдэгдсэн юм. Уг тэмцэл нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний хувьд хамгийн хүнд сорилтуудын нэг болж байна.