ЗАСГИЙН ГАЗАР: Тост, Тосон бумбын хилийн заагийг өргөтгөн, улсын тусгай хамгаалалтад авлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-14 11:07 GMT+8

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.

Тодруулбал, Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 91-р тогтоолыг хүчингүй болгож, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол гарсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.

Мөн Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, хуурамчаар үйлдсэн бичиг баримт үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ