Маршалын захидлууд №10: И.В.Сталинаас Маршалд бичсэн захидал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-14 13:35 GMT+8

Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна. 

Иосиф Виссарионович Сталин: Оросын эзэнт гүрний Тифлис мужийн Горид 1878 онд төрсөн. 1920 оны сүүлчээс 1953 он хүртэл ЗСБНХУ-ын их удирдагчаар ажилласан. 

Хөрвүүлэг:
1941 оны 11 сарын 2-ноо.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн дарга, Маршал Чойбалсанд:
Октябрийн агуу их нийгэм журмын хувьсгалын 24 жилийн ойн баярыг тохиолдуулан цуст фашизмыг эсэргүүцэн манай улсуудын ард түмний эрх чөлөө ба тусгаар тогтносон байдлын төлөөнөө баатарлагаар байлдаж буй улаан цэргийн байлдагч нарт бэлгүүдийг ирүүлж буй явдалд БНМАУ-ын Засгийн газрын болон Монголын ард түмэнд СССР-ийн Засгийн газар ба Зөвлөлт улсын олон үндэстэн ард түмний нэрийн өмнөөс чин үнэн зүрхний баярыг илэрхийлмүй.  

СССР-ийн Ардын комиссар нарын зөвлөлийн дарга Сталин
 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 229 санал өгсөн байна.

Дээшээ