Киргизийн ерөнхийлөгч асныг хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-14 12:05 GMT+8

Киргизийн ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг хүний амь хөнөөсөн болон төрийн эргэлт хийх төлөвлөгөө гаргасан хэрэгт буруутгажээ. Авлигын хэрэгт буруутгагдан халдашгүй эрхээ цуцлуулсан экс ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Кой-Таш тосгон дахь ордондоо баривчлагдсан юм.

Ерөнхий прокурорын газраас Атамбаевыг хууль бусаар зэвсэг биедээ авч явсан, тусгай албаны ажилтны амийг хөнөөсөн, олон нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, хүн барьцаалсан хэрэгт буруутгажээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон тусгай ажиллагааны үеэр экс ерөнхийлөгчийн дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, нэг цагдаагийн офицер амиа алдаж, 80 гаруй хүн гэмтсэн. Мөн Атамбаевын дэмжигчид зургаан цагдаагийн офицерийг барьцаалсан аж.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын дарга Орозбек Опумбаев Киргизийн ерөнхийлөгч асныг төрийн эргэлт зохион байгуулах санаатай байсан гэжээ. Алмазбек Атамбаев 2011-2017 оны хооронд Киргизийн ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ