АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотын “Walmart” дэлгүүрт наймдугаар сарын 4-нд үл таних этгээд гал нээсний улмаас 21 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл зэвсэгт халдлагын үеэр Антонио Баско хэмээх эр эхнэрээ алджээ. Тэрээр эхнэрээсээ өөр гэр бүл, хамаатан садангүй тул энгийн иргэдийг оршуулгад нь урьсан байна.
Антонио Баско эхнэр Марги Рекардтай 22 жилийн өмнө ханилан сууж байжээ. Тэрээр “Бид анх уулзсан тэр өдрөөс хойш байнга хамт байж ирсэн. Хамт амьдарч, хамт хорвоогоос явна гэж ярьдаг байлаа хэмээн” KFOX-TV-д өгүүлжээ.
Баско “Perches” оршуулгын газрын хүмүүстэй ярилцаж байхдаа ямар ч хамаатан садангүй гэдгээ хэлээд, хүн бүр ирэх боломжтойг түгээж өгөөч гэж хүсжээ. Ингээд “Perches”-ийн төлөөлөгч энэ талаар фэйсбүүк хуудсандаа бичсэн нь олны анхаарлыг татсан байна.
Эхнэрээ алдан гашуудаж байгаа Баскод хүмүүс цэцэг илгээж, сэтгэл санаагаар нь дэмжиж байгаа ажээ. Энэ сард АНУ-д галт зэвсэг ашиглан бөөнөөр хядах гэмт хэрэг гурван ч удаа гараад байна.
Эх сурвалж: Business insider