Английн Премьер Лигийн “Манчестер Сити” клуб насанд хүрээгүй хөлбөмбөгчидтэй гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн нь тогтоогдож, Олон улсын хөлбөмбөгийн холбооны зүгээс 380,000 доллараар торгуулжээ. Энэ оны эхэнд “Челси” мөн энэхүү шалтгааны улмаас 2 удаагийн наймааны цонхоор шинэ тоглогч авах эрхээ хасуулж, 550,000 долларын торгууль хүлээж байсан билээ.
Үүнтэй харьцуулахад “Манчестер Сити”-ийн шийтгэл харьцангуй хөнгөхөн гэж ойлгож болно. Тэд ийм төрлийн асуудалтай анх удаа учирч буй нь энэ биш. Премьер Лигийн аваргууд 2017 оны 5-р сард Премьер Лигийн наймааны дүрэм зөрчиж, өөрсдийн академид 2 жилийн хугацаанд шинэ тоглогч авах эрхгүй болж байснаас гадна 300,000 фунтээр торгуулж байсан юм. Үүнээс гадна Европын хөлбөмбөгийн холбоо тэдний санхүүгийн шударга өрсөлдөөнд мөрдөн байцаалт явуулж байна.
Өнгөрсөн улиралд дотоодын 3 тэмцээнд бүгдэд нь түрүүлж, шинэ улирлын өмнө “Ливерпүүл”-ийг хожсоноор “Community Shield” цомыг өргөсөн “Манчестер Сити” Премьер Лигийн нээлтийн тоглолтдоо “Вест Хэм”-ийг 5:0-ээр бут ниргээд байгаа юм. Тэд энэ Бямба гарагт “Тоттенхэм”-ийг талбайдаа хүлээн авна.
А.Одбаяр