Хонконг руу зорчих иргэдэд Консулын газраас сэрэмжлүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-14 15:50 GMT+8

Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.

Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэг дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байгааа бөгөөд үүнээс үүдэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоожээ.

Жагсаал цуглаанд оролцогчдын тоо нэмэгдэж, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ