Хөлбөмбөг бол хүсэл тэмүүлэл, хайр хүндлэл бас мөнгөний спорт. Мэдээж мөн хамгийн олон үзэгчтэй нь билээ. Дэлхий даяар маш олон тамирчин ялангуяа хөлбөмбөгчид ядуу буурай, гамшигт нэрвэгдсэн хүмүүст, хүүхдүүдэд туслах буяны ажил хийдэг. Ногоон талбайд сайн эсвэл муу тоглохоосоо үл хамааран бусдад тусалдаг тэдний сайхан сэтгэл хатуу ширүүн, бардам, даруухан төрх, алдар нэрийнх нь ард нуугдан байдаг юм.
Та бүхэнд тусламжийн гараа бусдад сунган, буяны үйлс идэвхтэй хийдэг хөлбөмбөгчдийн үйлсээс дурдаж байна.
ДЭВИД БЕКХЭМ
2005 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн санааны элч болсон Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хүүхдийн төлөө ихээхэн хандив өргөдөг. 2013 онд гэхэд л тэр хоёр хүүхдийн эмчилгээнд зориулж 3.4 сая фунтийг хандивлаж байв.
Тэрээр “Malaria No More” сайн үйлсийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг ба 2009 онд Английн Уэмбли цэнгэлдэхэд болсон сайн дурын үйлсийг зохиоход тусалсан юм. ХДХВ, ДОХ-той хүмүүст сэтгэл санаа болоод, эдийн засгын туслалцаа үзүүлдэг Бекхэм хэд хэдэн ДОХ-ын эсрэг байгууллагыг үүсгэн байгуулахад хамтарч байв.
КРИШТИАНУ РОНАЛДУ
Энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштану Роналду амьдралынхаа турш маш олон буяны үйлс хийж байв. Тэрээр 2015 онд Times сэтгүүлийн "хамгийн их буяны үйлс хийсэн хөлбөмбөгчин"-өөр шалгарч байсан юм.
Роналду 2005 онд Индонезод болсон газар хөдлөлт, 2010 онд Португалид болсон үер зэрэг байгалийн гамшгийн дараа сэргээн босголтод тусламж үзүүлж, 2009 онд Мадейр хотын эмнэлэгт 100 мянган фунт хандивлаж байв.
Мөн тэрээр 2012 онд терминалын хорт хавдар туссан хүүгийн эмчилгээний зардлыг дааж байжээ. Түүний хамгийн том хандивуудын нэг нь 2015 онд Балба улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст 5 сая фунт хандивласан явдал юм.
ЛИОНЕЛЬ МЕССИ
2010 оноос хойш НҮБ-ийн Хүүхдийн сангийн Сайн санааны элчээр нэрлэгдсэн Аргентины алдарт хөлбөмбөгчин Лио Месси 2014 онд “Лио Месси сан”-г байгуулсан юм. Түүний сан Испани, Аргентин зэрэг орнуудад эмнэлэг, хөлбөмбөгийн бүтээн байгуулалтыг дэмждэг.
Тэрээр Барселон хот дахь Хорт хавдрын эсрэг төвийг барихад 2.37 сая фунт хандивлаж байсан ба түүний хорт хавдрын эсрэг зөвхөн Испанид хийсэн хөрөнгө оруулалт 26.4 сая фунтэд хүрчээ. Месси хорт хавдар, ДОХ/ХДХВ-тай тэмцэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог сайжруулах зэрэгт хөрөнгө их зардаг.
Лио өөрийн хөрөнгөөр “Месси ба түүний найзууд” гэх хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохиодог ба төрсөн Росарио хотынхоо хөлбөмбөгийн клубийн цэнгэлдэх хүрээлэнг дээвэртэй болгосон. Мөн Аргентины Бока Хуниорс, Ривер Плейт зэрэг алдартай клубүүдэд спорт заал, бэлтгэлийн талбай барихад нь дэмжиж байв.
ДИДЬЕ ДРОГБА
Зааны ясан эрэг улсын алдарт хөлбөмбөгчин Дидье Дрогба 2009 онд төрөлх Абиджан хотод нь шинээр баригдаж байсан эмнэлэгт 3 сая фунт хандивласан юм. Мөн тухайн үеэс түүний “Дидье Дрогба сан” байгуулагдаж Африкийн өвчин зовлонд нэрвэгдсэн, ядуу буурай, өнчин хүүхэд, хүмүүст туслах болжээ.
2014 оны арван нэгдүгээр сард тэрээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Хамтдаа бид Эболаг ялж чадна” уриатай “11-ийн эсрэг Эбола” тоглолтод оролцон Эбола өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хийжээ. Тэрээр НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Сайн санааны элч бөгөөд өөрийн анх тоглож байсан Леваллуа Спортинг клубийн цэнгэлдэхийг өөрийн хөрөнгөөр шинэчлэн зассан юм. Түүний энэхүү сайхан сэтгэлийн хариуд түүний алдрыг хүндэтгэн клубийн удирдлагууд цэнгэлдэхийг “Дидье Дрогба цэнгэлдэх” хэмээн нэрэлсэн байна.
Дрогбаг мөн улсынхаа иргэний дайныг зогсооход том нөлөө үзүүлсэн хэмээн үздэг. Учир нь 2006 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрээр шигшээ багийн хамт оролцохдоо багийн тоглогчидтойгоо хамтран иргэний дайныг зогсоохыг уриалж байсан юм.
Эх сурвалж: SportsWallah.com