Монголчууд нэг үеийг бодоход машин унаатай болж зун, намрын урин дулаан цагт эх орныхоо үзэсгэлэнт байгальд амарч зугаалахыг эрмэлзэх болжээ. Хөдөөг зорих аялагчдын цуваа баяр наадмаас хойш эрчимждэг. Зун бол ажилгүйдэл ихтэй орон нутгийн иргэдийн хувьд жуулчдаас орлого олж болох хамгийн тааламжтай үе. Гэвч хөдөөгийнхөн маань энэ боломжоо ашиглаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгийн Дадал сум түүхэн эх сурвалж талаас ч байгалийн өгөгдлөөрөө ч дотоод, гадаадын жуулчдыг татах үзэсгэлэн төгс байгальтай. Зуны цагт тус нутагт жуулчдын хөл тасрахгүй бөгөөд үндэсний их баяр наадмын урт амралтын өдрүүдэд өдөртөө 100-гаад машин сум руу орж ирж байна хэмээн нутгийн иргэд ярьж байв. Гэвч байгалийн үзэсгэлэнт газарт суурьшсан орон нутгийн удирдлага амрагч, аялагчдаас татвар, хураамж авдаггүй, орон нутгаа талхлуулаад үлддэг нь хачирхалтай.
Улаанбаатараас 60 гаруй км-ийн зайтай Тэрэлжийн амралт зугаалгын бүсэд ороход “Та байгалийн үзэсгэлэнт газарт нэвтэрч байна” хэмээн хүн тус бүрээс 500 төгрөгийн хураамж авдаг. Яг энэ зарчим нийслэлээс 600 км-ийн зайд орших Хэнтий аймгийн Дадал суманд үйлчлэх учиртай. Хаа холоос зорьж ирсэн жуулчид татвар төлөхөөс татгалзахгүй байх. Харин нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргавал нутгийн иргэд ч дуртайяа дэмжих санаачилга.
Гэвч байгалийн үзэсгэлэнт газарт суурьшсан орон нутгийн удирдлага амрагч, аялагчдаас татвар, хураамж авдаггүй, орон нутгаа талхлуулаад үлддэг нь хачирхалтай.
Наадмын амралтын өдрүүдээр Дадал нутаг жуулчдын хөлд үнэхээрийн дарагдав. Сумын төвийн дэлгүүрүүд баяр наадмыг тооцоолж бараагаа ахиухан татсан ч энэ өдрүүдэд дэлгүүрийн ус, ундаа, зайрмаг шавхагдав. Дэлгүүр, хоолны газар ажиллуулдаг, сүү, цагаан идээгээ борлуулдаг, талх барьдаг ажилтай хэсэг нь жуулчдаас өгөөжөө хүртэж байна. Ганцхан Дадал гэлтгүй орон нутагт ажлын байр ховор. Тиймээс урин дулаан цагт жуулчдын өгөөжийг хэрхэн нийтээрээ хүртэх талаар бодож, цаг алдалгүй ажиллах цаг болжээ.
Дадал сумын тухайд худалдаа үйлчилгээний төв гудамж нь шороогоороо учир машинууд зөрөлдөхөд тэр хэсэг улаанаараа эргэнэ. Жуулчдаас тодорхой хэмжээний татвар авч сан үүсгэн, тэр орлогоос хог цэвэрлэх, улмаар нутагт орноо тохижуулах, жуулчдын сонирхол татах орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг гаргавал ирсэн хүнд сонирхолтой, үлдсэн иргэддээ өгөөжтэй билээ.
Дадал сумаас зүүн урагш 80 гаруй км-ийн зайд Дорнод аймгийн Баян-Уул сум бий. ОХУ-тай хил залгаа орших Онон голын сав энэ нутаг ой модны сан жимс жимсгэнэ зөнгөөрөө ургадаг үржил шимт, үзэсгэлэн төгөлдөр байгальтай. Зуны цагт Онон голыг зорин гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа гээд машин машинаар жуулчид цувна. Онон голын байгалийн цогцолбор газар руу нэвтрэхэд татвар авдаг байцаагчийн пост байх ч өнөөх нь алдаг оног ажилладаг учир дорвитой мөнгө хуримтлагддаггүй болтой. Жуулчдын ая тухыг хангах тохижилт хийх зүйл багагүй харагдана. Мөн тус сумын нутаг дахь Цагаан дэвийн рашаан дотор эрхтэнд сайн гээд хол, ойрын хүний хөл тасрахгүй.
Эмчилгээний зориулалт бүхий рашааны ундаргатай энэ нутаг хогондоо дарагдан үлдэж, гол гонсойлгох нь хэцүү. Рашааныг нь эм хэмээн зорьж ирээд хогоо орхиод буцах явуулын хүмүүс ч тоогүй. Сум орон нутгийн засаг захиргаа байх ч хөдөө орон нутаг эзгүй байна. Жуулчид дуртай газартаа майхнаа татаж, идэж ууж хоноод, хогоо орхиод буцаж байгааг хянах орон нутгийн ажиллагаа үгүйлэгдэж байна.
Хөвсгөл далай бол Монгол орны аялал жуулчлалын гол цөм газар. Хөвсгөл рүү зуны гуравхан сард 140 мянган жуулчин очдог гэсэн статистикаас харахад дотоодын аялал жуулчлалд асар их нөөц боломж байна. Сум орон нутагтаа илүү олон жуулчин татах, жуулчлалаас өгөөж хүртэх орон нутгийн бодлого зохицуулалт хэрэгтэй байна.