Есдүгээр сарын 1-ний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангилалын тийзний үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгджээ.
Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангилалын тийзний үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа юм.
“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.