Азийн нэр хүнд бүхий INSURANCE ASIA сэтгүүлээс даатгалын салбарын оны шилдэг компаниудыг шалгаруулж олон нийтэд хүргэдэг, өдгөө 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Insurance Asia Awards 2019” арга хэмжээ Сингапур улсад 7-р сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө. Уг шагналд энэ жил Азийн 18 улсын 54 даатгалын компани өрсөлдсөн бөгөөд тэдний үйл ажиллагааны өсөлт, санхүүгийн үзүүлэлт, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд зэрэг шалгуурууд дээр үндэслэн хэд хэдэн номинацад шилдгүүдийг тодруулсан байна.
Манай улсаас урьд өмнө нь Азийн даатгалын компаниудын хэмжээнд өрсөлдөж байгаагүй бөгөөд энэ удаа Монгол улсаас ДОТООДЫН ШИЛДЭГ ДААТГАГЧ төрөлд Мандал Даатгал ХК шалгарсан нь анхдагч боллоо. /Insurance Asia Awards 2019-ийн ялагч нарыг энд дарж харна уу./
Мандал Даатгал компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш тогтвортой өсөлтийг үзүүлж сүүлийн жилүүдэд мэргэжлийн ур чадвар, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ салбартаа тэргүүлж байна. 2018 онд амжилттай IPO хийснээр Монголын даатгалын салбар дахь анхны хувьцаат компани болсон билээ. Ингэснээр даатгалын үндсэн үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр түвшинд явуулахын хажуугаар, институциональ хөрөнгө оруулагч болохын хувьд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд даатгалын компаниудын оролцоог нэмэгдүүлэх суурийг амжилттай тавилаа.
Хувьцаа эзэмшигч, харилцагч та бүхэнд 2019 оны 2-р улирлын санхүү, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг хүргэж байна.
1. ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2019 оны 2-р улирлын байдлаар Мандал Даатгал ХК нь 76,363 хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, нийт 18.6 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажиллалаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5%-аар өссөн үзүүлэлт бөгөөд компанийн борлуулалтын төлөвлөгөө 97%-ийн биелэлттэй байна.
Мандалын бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурь
2019 оны 2-р улиралд нийт 4,307 даатгуулагчид 2.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. Нийт нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 3%-аар өсжээ. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгосон дүнгээрээ нийт нөхөн төлбөрийн 42.8%-ийг дангаараа эзэлж байгаа нь Мандал Даатгал эрүүл мэндийн даатгалын багц, даатгуулагчдын тоогоор салбартаа тэргүүлдэгтэй холбоотой. Түүнчлэн нийгэмд эрүүл мэндийн эрсдэл өндөр, энэ төрлийн даатгалын хэрэгцээ шаардлага их байгаагийн илрэл юм.
2. САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
2019 оны 2-р улирлын байдлаар Мандал Даатгал ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ 42.6 тэрбум төгрөгт хүрч, даатгалын салбарт эрсдэл даах чадвараараа тэргүүлсэн хамгийн том компани болж чадлаа. Нийт хөрөнгийн 64% буюу 27.3 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө эзэлж байна. Энэ нь компанийн хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагааг дээшлүүлэх суурь болж байна.
2019 оны 2-р улиралд 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар цэвэр ашгийн хагас жилийн төлөвлөгөөг 955 сая төгрөгөөр давуулан биелүүлээд байна.
Нийт хөрөнгө /сая төгрөгөөр/
Нийт хураамжийн орлого /сая төгрөгөөр/
Цэвэр ашиг /сая төгрөгөөр/
САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН
ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН
Нийт болон өөрийн хөрөнгийн өгөөж
3. ХУВЬЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТ
2019 оны эхний хагас жилийн байдлаар 1.04 тэрбум төгрөгийн арилжаа явагдаад байна.
2019/06/30-ний байдлаар