АНУ-ын нөөц дундарч, нефтийн үнэ дээшиллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-15 09:50 GMT+8

АНУ-ын Засгийн газрын мэдээгээр тус улсын түүхийн нефтийн нөөц дахин багасаж эхэлсэн тул нефтийн үнэ долоо хоногийн дээд цэгт ирж, тогтох шинжтэйг шинжээчид дүгнэжээ. Нью-Йоркийн таваарын бирж дээр нефтийн фьючерсийн үнэ сүүлийн гурав хоногт 7.5 хувь өссөн байна. Америкийн Эрчим хүчний агентлагийн мэдээнд суурилан гаргасан Bloomberg-ийн таамагт нөөц өнгөрсөн долоо хоногт 2.3 сая баррелиар дундарсан гэжээ. Дэлхийд түүхий нефтийн экспортоор тэргүүлэгч Саудын Aramco компани жилийн капиталын зардлаа 12 хувиар танахаа мэдэгдсэн нь нийлүүлэлт хумигдахын дохио юм.

Энэ сард АНУ, Хятадын худалдааны дайн хурцдах түгшүүртэй үед нефтийн үнэ зургаан хувиар унасан бөгөөд Ойрх Дорнодоос нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас эрэлт доошилсон нь мөн нөлөөлсөн. ОХУ Нефть экспортлогч орнуудын байгууллагатай (ОPEС) нефтийн зах зээлийн ашиг сонирхлын үүднээс цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн. Тус улсын Эрчим хүчний яамны мэдэгдэлд түүнчлэн худалдааны зөрчлийн асуудлаар тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь зах зээлд нөлөөлөхийг анхааруулжээ.

Хөрөнгө оруулалт ба фьючерсийн HI фирмийн таваарын шинжээч Сунгчил Вил Юн “АНУ, Хятадын худалдааны дайнаас шалтгаалан олон тодорхойгүй зүйл биднийг хүлээж байна. Нефтийн нийлүүлэлт хумигдах болгоомжлолоос үүдсэн өсөлтийн дараа эрэлт унахаас сэрэмжлэх байдал ажиглагдаж байна” хэмээв. Нью-Йоркийн таваарын бирж дээр West Texas маркийн түүхийн нефтийн ханш есдүгээр сарын хүргэлтийн үнэ 12 цент буюу 0.2 хувиар буурч, баррель нь 54.81 ам.доллар дээр болжээ.

Харин даваа гарагт 43 центээр дээшилж, 54.93 ам.доллар болсон нь энэ сарын 2-оос хойших дээд үзүүлэлт болсон байна. Европын бирж дээр Brent маркийн түүхий нефтийн 10 дугаар сарын фьючерс 20 цент буюу 0.3 хувиа алдаж, 58.37 ам.доллараар борлуулагдав. Сүүлийн сард дэлхийн бенчмарк WTI-аас дунджаар 3.66 ам.доллараар илүү үнээр арилжаалагджээ. 

Шарон Чо

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ