ХӨЛБӨМБӨГ: Ливерпуль Супер цомыг өргөлөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-15 08:56 GMT+8

"UEFA Super Cup 2019"-ийн тоглолт наймдугаар сарын 15-ны 03:00 цагт болж Английн Ливерпуль клуб "Супер цом"-ыг өргөлөө. Өнгөрсөн улирал Аваргуудын лигт түрүүлсэн "Улаанууд" тус цомын төлөө тоглох эрхтэй болсон билээ. Харин тэдний эсрэг өнгөрсөн улирлын Европа лигийн аварга Английн Челси клуб тулсан юм.

Тоглолтын үндсэн цаг 1:1 харьцаагаар өндөрлөсөн ба Челсигийн Оливе Жиру, Ливерпулийн Садио Мане нар гоолдсон юм. Ийнхүү тэнцсэн тул нэмэлт цаг сунган Садио Мане нэмэлт цагийн эхний хагаст гоол оруулсан ч хариуг нь Жоржиньо торгуулийн цохилтоос барьснаар 2:2 харьцаагаар нэмэлт цаг өндөрлөв. 

Торгуулийн цохилтоор ялагчийн тодруулахаар болсон тоглолтыг анх удаа эмэгтэй шүүгч шүүсэн нь олны анхаарлыг татаж байсан ч Франц шүүгч Стефани Фрэппарт үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртсэн байна. 

Ливерпуль торгуулийн 5 цохилтоо амжилттай болгосон бол Челсигийн тав дахь цохилтыг залуу довтлогч Тамми Абрахам хийж "Улаанууд"-ийн хаалгач Адриан түүнийг нь хааснаар торгуулийн цохилтын харьцаа 5:4-өөр Ливерпуль шинэхэн Испани хаалгач Адрианы ачаар ээлжит цомоо өргөв.

Эх сурвалж: UEFA

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ