Сэргээгдэх эрчим хүчний Pattern Energy хөрөнгө оруулагчдыг татлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-15 10:45 GMT+8

АНУ, Канад, Японд салхин болон нарны фермүүд эзэмшдэг Pattern Energy группт нэгдэх санал ирсний дараа багцаа худалдах хувилбарыг судалж байна гэж эх сурвалж мэдээллээ.  

Тус компанийн хувьцаа нэгдэх сургаар эрс өссөн байна. Brookfield хөрөнгийн менежментийн сан, TerraForm Power зэрэг компаниудаас санал авсныхаа дараа Сан Францискод төвтэй Pattern санхүүгийн зөвлөхүүдтэй ажиллаж эхэлжээ. Bloomberg-ийн мэдээгээр Brookfield сан TerraForm-ын 65 хувийн багцыг эзэмшдэг аж.

Хэлэлцээ явагдаж байгаа ч шийдвэр гараагүй байгаа тул групп бие даасан хэвээрээ үлдэх боломжийг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Уг мэдээ тарсны дараа Pattern-ы хувьцааны үнэ нэг өдрийн дотор 11 хувь өссөн нь 2015 оноос хойших дээд үзүүлэлт болов. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус группийн хувьцааны үнэ 7.3 хувь дээшилж, зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрбум ам.долларт хүрлээ. 

Гурван байгууллагаас мэдээлэл авахаар хандсан боловч аль аль нь тайлбар өгөхөөс татгалзав. Pattern Energy АНУ, Канад, Япон улсад нар, салхины 26 төсөл хэрэгжүүлж буйгаас гадна Мексикт салбараа нээсэн тухайгаа сайт дээрээ бичсэн байна. Эднийх 2013 онд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргасан бөгөөд борлуулалтаас олсон мөнгөнийхөө ихэнх хэсгийг хувьцаа эзэмшигчдэдээ өгөөж хэлбэрээр хуваарилдаг аж.

Киел Портер

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ