Б.Бямбасайхан: Идэвхтэй гадаад бодлого бизнест эергээр нөлөөлнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-15 11:45 GMT+8

ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙЛЛЫГ АЗИЙН ОРНУУД ДЭМЖДЭГ

1998 онд Филиппины Ерөнхийлөгч Фидел В.Рамос, Австралийн Ерөнхий сайд Боб Хаук, Японы Засгийн газрын тэргүүн М.Хосокава нар жил бүр Азийн улсууд нийлж, эдийн засгийн асуудлаа хэлэлцэж байх санаачилга гаргасан юм. Ингээд 2001 оны хоёрдугаар сард Хайнань мужийн Боао хотноо Азийн төлөөх форум зохион байгуулсан нь өнөөдрийг хүртэл “Боао форум” хэмээн нэрийдэж, дэлхийн чихнээ “Азийн Давос” гэж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд иржээ.

Тэр үеэс хойш хорь шахам жил бүс нутгийн бизнес, эдийн засаг, хамтын ажиллагааны туг болж ирсэн Боао форумын салбар хуралдаан энэ сарын 19­21-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг форумд БНХАУ-ын төр, бизнесийн төлөөлөл зуу гаруй зочин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана тэргүүтэй нэр хүндтэй хүмүүс оролцох юм. Уг форумын талаар Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаа ээдрээтэй байгаа энэ үед Азийн орнууд нэгдэн асуудлаа хэлэлцэх гэж буйн ач холбогдол нь юу вэ?
-Сүүлийн үед бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд адармаатай нөхцөл байдал үүссээр байна. Энэ нь манай улсын гадаад худалдаа, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлөх нь тодорхой. Ийм цаг үед Азийн Давос гэгддэг Боао форумын салбар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.

Аливаа компанид хамгийн сүүлийн үеийн оновчтой мэдээлэл байснаар түншлэлд дөхөм болдог. Тиймээс энэ форум цаг үедээ тохирсон бизнесийн шийдвэрүүдийг гаргахад чухал нөлөө үзүүлнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дараа хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд өргөжин тэлэх олон ажил зохион байгуулагдсаар байна. Тэдгээрийн нэг нь Азийн төлөөх Боао форумыг нийслэл хотноо зохион байгуулах болсон явдал юм. Үүнд манай ГХЯ болон Монголын бизнесийн зөвлөл оролцож байна.

-Форумаар хэлэлцэх гол асуудлууд юу вэ?
-Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны хөгжил дэвшилд улсуудын хоорондын уялдаатай үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар ерөнхий сэдэв өрнөнө. Монголын компаниудад бүс нутагт өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллийг нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжуудыг эрэлхийлэн, дэд бүтэц, харилцааны интеграцчиллын талаар, мөн ногоон эдийн засаг, connectivity буюу харилцан уялдаатай байх талаар хамтран хэлэлцэх юм. Аливаа компанид хамгийн сүүлийн үеийн оновчтой мэдээлэл байснаар түншлэлд дөхөм болдог. Тиймээс энэ форум цаг үедээ тохирсон бизнесийн шийдвэрүүдийг гаргахад чухал нөлөө үзүүлнэ.

-Монголын хөрөнгө оруулалтын орчинд ямар шинэ хандлага ирнэ гэсэн хүлээлт байгаа вэ?
-Бид бизнесийн үйл ажиллагаагаа идэвхтэй хийж, өөрсдийн нөөц боломжоо бусдад танилцуулснаар боломж бий болгоно. Тиймээс хөрөнгө оруулалт цутгах эсэх нь биднээс л хамаарна. Хятад улс эрчим хүчний салбарт л гэхэд хамгийн том суурилагдсан хүчин чадалтай, дэлхийн тэргүүлэх хэрэглэгч улс болсон. Одоо тэд эрчим хүчээ яаж илүү цэвэр болгох вэ, технологийн шинэчлэлийг хэрхэн нэвтрүүлэх вэ, яаж хямдруулах вэ гэх мэт олон зорилт тавьж байна.

Монгол Улсын хувьд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих талаас нь асуудалд ханддаг.

Тиймээс Монгол Улс цэвэр эрчим хүчний өндөр нөөц боломжоо ашиглаж, өрсөлдөх чадвартайгаар нийлүүлэх боломж байна. Боаогийн форумд дэд бүтэц, эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг хөндөнө. Дээр нь бүс нутгийн хөгжилд шинээр нэвтэрч буй ногоон эдийн засгийн трэндүүдийг танилцуулах, судлах хамтын ажиллагааны яриа хэлцэл явагдана.

Бид ч зүгээр суугаагүй, цэвэр эрчим хүчний чиглэлээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн гүйцэтгэсэн олон ажлаа танилцуулж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл өгч, бизнесийн шинэ харилцаа үүсгэх зорилго бий.

-”Бүс ба зам” санаачилгатай холбоотой хөгжлийн асуудал мөн хөндөгдөх байх?
-Тийм ээ. Улс орнууд хатуу болон зөөлөн дэд бүтцээр өөр хоорондоо харилцаа холбоогоо хөгжүүлсээр байна. Монгол улс ч энэ зах зээлтэй уялдаж хөгжих нь тодорхой учраас бусадтай хэрхэн зөв харилцаа үүсгэх вэ гэдэг чухал. Зөвхөн нэг улс давамгайлах нь тэгш бус байдлыг үүсгэх учраас харилцан хамаарал, харилцан ашигтай хамтын ажиллагаа өнөөгийн гол зорилго болж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжиж оролцож байгаа учраас энэ удаад мөн хэлэлцэж, компаниудын хамтын ажиллагаа эхэлнэ гэж найдаж байна.

-Та эрчим хүчний хүн. “Азийн супер сүлжээ” байгуулах асуудалд анхаарлаа хандуулж, энэ форумд дэвшүүлэн тавих байх?
-Энэ бол Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан эрчим хүчний худалдааг бий болгох, шинэ зах зээлийн тухай асуудал л даа. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан олон улс хоорондын цахилгаан эрчим хүчний сүлжээг бий болгох ажлыг зарим газар “Азийн супер сүлжээ” /тухайлбал япон/ гэж нэрлэдэг. Монгол Улсын хувьд бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих талаас нь асуудалд ханддаг. Суурь судалгаануудаа хийж дууссан. Одоо нарийвчилсан судалгаа эхэлж, төсөл рүүгээ ойртсоор байна. Цаг алдалгүй дараагийн ажлыг хийх төлөвлөгөөг Боао форумд дэвшүүлнэ. Бусад улсад ч хамаатай асуудал тул бүс нутгийн хэмжээнд үүнийг дэмждэг. Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын холбогдох хүмүүс ирнэ. Тэд Монгол улсын манлайллыг дэмжиж байгаа. 

МАНАЙ УЛС ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТАВАН ЭДИЙН ЗАСАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ

-Манай улсын экспортын 95 хувь нь урд хөрш рүү чиглэдэг. Эдийн засгийн хувьд нэг улсаас хэт хараат байдал үүснэ гэсэн болгоомжлол бий. Боао форум үүнийг дэмжиж байна гэвэл санал нийлэх үү?
-Манай улсын гадаад харилцаа улам идэвхжиж байна. төрийн тэргүүн АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны хооронд Стратегийн түншлэлийн гэрээ хийлээ. Ингэснээр Монгол улс дэлхийн хамгийн том таван эдийн засагтай хамтын ажиллагааны сууриа тавьчихлаа.

Уригдан оролцсон компаниудтай манайхан шинэ бизнесийн харилцаа, түншлэл эхлүүлэх байх. Шууд өнөө маргаашдаа бус, урт хугацаандаа үр дүн нь улам илэрхий болох юм.

Энэ тэнцвэртэй, тогтвортой, идэвхтэй гадаад бодлого бизнесийн орчинд эергээр нөлөөлнө. Бизнест өрсөлдөх чадвар чухал. Тухайн улсын зээлжих зэрэглэл, санхүүжилтийн өртөг, төслийн ТЭЗҮ, зах зээл байгаа эсэх нь хүчний хэрэглээ нь хүн амд эзлэх хувиар дэлхийд тэргүүлэгч улс шүү дээ. Бидэнд хоцорч байна гэж хэлэх шалтаг байхгүй. Бизнест түрэн орж ирж буй технологийн дэвшил, дижитал шилжилт ирээдүйг тодорхойлж байна.

-Форумд оёмол сүлжмэл үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл хүрэлцэн ирж, “Говь” ХК-иар айлчлах юм байна. АНУ-аас гуравдагч хөршийн татварын хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой Хятадын компаниуд “Монголд үйлдвэрлэв” нэрээр том зах зээлд нэвтрэх гэсэн санаархал байна гэж хардаж магадгүй?
-Өнөө үед дэлхийн худалдаа маш нарийн дүрэм журамтай, эх үүсвэрээс нь хэрэглэгч хүртэл бүртгэл, мэдээлэлтэй болсон. Өмнө нь зарим улсын хооронд ийм асуудал үүсч байсан байж магадгүй. Өнөөдөр бол технологийн дэвшил үүнийг гаргах боломжгүй болгосон.

-Боао форумаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Монголд олон улсын том арга хэмжээ болох нь үр өгөөжтэй. Зочдын тээвэр, үйлчилгээ, худалдан авалт гээд алхам бүрт нийслэлийн эдийн засагт оруулах хувь нэмэр бий. Түүнчлэн олон улсаас мэдээллийн баг ирж, хэлэлцэж буй асуудлыг тив, дэлхийн чихнээ хүргэнэ, Монголыг сурталчилна. Уригдан оролцсон компаниудтай манайхан шинэ бизнесийн харилцаа, түншлэл эхлүүлэх байх. Шууд өнөө маргаашдаа бус, урт хугацаандаа үр дүн нь улам илэрхий болох юм.

Э.Батцэцэг

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ