ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим албан хаагч Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилтад оролцохоор Монголын нутаг дэвсгэрт орж иржээ.
Цэргийн сургуулилт наймдугаар сарын 15-нд эхлэх бөгөөд үүнд мянга орчим цэрэг, 300 орчим зэвсэг техник оролцоно гэж ОХУ-ын армийн дорнод тойргийн бүсээс мэдээлэв.
Энэ удаагийн сургуулилтад Оросын талаас Акация 152мм-ийн их бууны өөрөө явагч систем, Град пуужин харвагч, Шилка өөрөө явагч агаараас хамгаалах зэвсгийн систем, Т-72Б3 болон БМП-2 явган цэргийг хамгаалах машин зэрэг зэвсэг техник оролцох юм байна. Мөн ОХУ-ын Байгалын бүсэд байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд оролцохоор болжээ.
Өнгөрсөн жил “Сэлэнгэ” хээрийн хамтарсан сургуулилт ОХУ-ын Буриадад болж, Монголын талаас мянга орчим албан хаагч оролцож байв.
Эх сурвалж: Tass.com