ЦЕГ: Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны галт тэрэгний гурван вагон унасан

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-15 10:30 GMT+8

Өчигдөр Төв аймагт вагон замаасаа гарч унасан хэрэг гарчээ.

Тодруулбал, наймдугаар сарын 14-ний 10.30 цагт Төв аймаг Баян сум 3-р баг ”Мааньт өртөөн дээр 3 вагон замаас гарсан” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа 4 дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан байжээ.

Одоогоор гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ