Ажилтай 10 мянган хүн өөр ажил хайж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-15 12:00 GMT+8

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын байдлаар 32.9 мянга байжээ. Тэдний 68.1 хувь буюу 22.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа бол 31.9 хувь буюу 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

2019 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа юм. Гэвч тэдний оролцооны түвшин 60.8 хувьтай байна. Дээр дурдсан 22.4 мянган ажилгүй иргэдийн 53.2 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 426 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ