Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дуусчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-15 12:30 GMT+8

Нийтийн тээврийг олон хувилбартай болгох ажлын хүрээнд "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Өнөөдрөөс эхлэн авто замын бүсчлэлийг хэрэгжүүлж эхлэхээр байсан ч иргэдийн дийлэнх нь дэмжээгүй тул хойшлуулсан. Харин энэ мэтээр нийтийн тээврийн хэрэгсэлдээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд 80-90 хувь нь жагсаалтаас гарах аж.

Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын нэн тэргүүнд хийх юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ