Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- “Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэдэд 50 хувийн хөнгөлттэй зээлээр ногоон бүтээгдэхүүн авах боломжийг олгож байна. Бид тусгайлсан бүсүүдээс эхлэн үйл ажиллагааныхаа үр дүнг харъя гэсэн үндсэн дээр эхний ээлжид Гандангийн айлуудыг хамруулна” гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу иргэдийн ногоон худалдан авалтыг дэмжиж гэр сууцаа дулаалж, бүх төрлийн халаагуур хэрэглэж, жорлонгоо эко болгох боломжийг иргэдэд бий болгохын тулд тус хороо Хаан, Хас, Төрийн банктай 3 тэрбум төгрөгийн “Ногоон зээл”-ийн гэрээг өнөөдөр үзэглэж байгаа юм. Гэрээний дагуу иргэн тухайн банкнуудаас ногоон зээл авахдаа сарын 0.7 хувийн хүүтэй, 40 хүртэл сая төгрөгийн зээл авч болох юм. Зээлийг зөвхөн иргэнд олгох ба 800-33000 иргэн хамрагдах боломжтой.
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлын үр дүнд Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрснийг өнөөдөр мэдээллээ. Тухайлбал, 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворууд бөгөөд маргааш олдворуудыг дэлгэн үзүүлэх юм.
- Нийтийн тээврийг олон хувилбартай болгох ажлын хүрээнд "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
- Дорнод аймагт байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ. Дээрх түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259,5 кг цэвэр жинтэй байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болж байгаа аж.
- Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг байгаа бол орлого нь 1.2 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Орлогын 21.7 хувийг цалин хөлсний орлого эзэлж байгаа бол зарлагын 19.3 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага эзэлж байна. 2019 оны хоёрдугаар улирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн тоо 39.9 мянгаар нэмэгджээ.
- Санал болгох: Монгол Улсад суугаа элчин сайдуудын ярилцлагыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн ээлжит зочноор Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Филип Малоныг урьж ярилцлаа. Ярилцлагыг та ЭНД дарж уншина уу.