Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг.
Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээснээ танилцуулж байна.
Нийт 1000 гаруй булш байгаагаас 100 гаруй нь тоногдсон бөгөөд эдгээр тоногдсон булшинд судалгаа хийснээ судалгааны багаас танилцуулж байна. Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Ингээд Монголын төдийгүй дэлхийн архелогийн олдворт нээлт болохуйц олдворуудыг нээсэн байна.
100 ГАРУЙ ТОНОГДСОН БУЛШИНД МАЛТЛАГА ХИЙЖ, ХОВОР ОЛДВОРУУДЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан "Хэдийгээр ховор олдвор олдсон ч эдгээр олдворыг тонуулчдад тоногдсон булшнаас олсон гэдгийг хэлж байгааадаа харамсаж байна.
Хүний яс, малын тоног хэрэгсэл гээд бүгдийг нь талаар нэг тараасан байсан
Анх 2016 онд бид архелогийн судалгааны хажуугаар орон нутгийн иргэдтэй ярилцлага хийдэг. Энэ үеэр бид нутгийн настайнтай уулзахад тоносон булшны талаар мэдээлэл өгсөн. Ингэхэд нийт 100 гаруй булшийг бүгдийг нь тоносон байсан. Хүний яс, малын тоног хэрэгсэл гээд бүгдийг нь талаар нэг тараасан байсан.
Архелогийн малтлагыг хийхийн тулд зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсны дараа буюу жилийн дараа малтлага хийсэн. Тонуулчид метал хайгчаар илрүүлж чадаагүй 10 гаруй ваар олсон. Цэвдэгт дотор хадгалагдаж үлдсэн дөрвөн ваарны гурав нь өрөм, нэг нь шар тосоор дүүрэн байсан. Бид хугацаа алдсан л бол мөнх цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байсан.
Бид 40 хоног ямар ч амралтгүй ажилласан. Бүх булшийг шигших, авран хамгаалах ажиллагааг явуулсны дүнд энэхүү олдворыг олж чадлаа.
Бидний авран хамгаалж, цуглуулсан энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна" гэсэн юм.