Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг иж бүрэн засвар хийж, орныхоо тоог нэмэгдүүлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Тус тасаг нь анх 1977 онд нээгдсэнээс хойш хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн тусламж тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд 2007 оноос хойш бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгээгүй байжээ.
Энэ удаа дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралтаас эхлээд барилгын засал, тохижилт, тасгийн тавилга хэрэгслийг бүрэн шинэчилсэн байна.
Тус тасгийн эрхлэгч Г.Отгонтуяа, "Хүнд өвчтөнийг ая тухтай орчинд эмчлэх таатай орчинд бүрдсэн манай тасгийн хамт олон баяртай байна. Засвар, шинэчлэлийн хүрээнд хүнд өвчтөнүүдэд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн систем бүрэн шинэчлэгдсэн. Эмнэлгийн зориулалттай орчин үеийн стандарт хангасан бактери үрждэггүй шал тавьсан нь хүнд өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангахад их ач холбогдолтой" хэмээн ярив.
Эрчим эмчилгээний тасаг есөн ортой ажиллаж байсан бол засвар шинэчлэл хийснээр орныхоо тоог 12 болгон нэмэгдүүллээ. Тус тасаг одоо долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Засварын ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, тус эмнэлгийн захиргаанаас гадна “Жаргалан дулаан”, “Алтан хийц” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хөрөнгөөр томоохон ажлуудыг хариуцан гүйцэтгэжээ.