Голын усанд суусан машинд байсан иргэдэд туслахаар гол гаталж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн живж амиа алджээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат 43 настай, эрэгтэй Л болон 46 настай, эмэгтэй Э нар живжээ. Хүмүүс живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 15-ний 14:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.
Нийт 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-ээс олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон.
Тиймээс өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ