УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийнхан наймдугаар сарын 23-нд 80 дахь хүнд энэ нарийн түвэгтэй мэс засал хийхээр бэлтгэж байна.
Тус багийнхан 2019 он гарснаас хойш 16 хүнд элэг шилжүүлэн суулгаад байгаа бөгөөд “Хагалгаанд орсон хүмүүсийн бие сайн, эмчийн хяналтад явж байна. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүн манайд олон байгаа ч өвчтөнүүдийн биеийн байдалд үзлэг, шинжилгээ хийж, яаралтай мэс засалд орох хүмүүсийг эрэмэлбэлэн мэс заслыг үргэлжлүүлэн хийж байна” хэмээн тус багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэн ярив.
Энэ мэс заслын төлбөрийг 2018 оноос эхлэн Эрүүл мэндийн даатгалаас хариуцах болсон ба 2019 оны төсөвт 24 хүнд элэг шилжүүлэн суулгах ийм мэс засал хийх санхүүжилтийг суулгасан байна. Төсвөөс санхүүжилтийг шийдсэний дагуу энэ ондоо 24 хүнд элэг шилжүүлэн суулгах бөгөөд хагалгаанд орох дараагийн хүмүүс бэлтгэгдэж буй аж.